ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?
Засгийн газар 2010-2014 онд Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж Н.Алтанхуяг 2012 оны 8 сард Ерөнхий сайд болсноор чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл, хүүгүй зээл буюу дэмжлэг үзүүлсэн байдаг. Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийг үүнд зарцуулжээ.
Тухайн үед буюу 2012-2014 онд ҮХАА-н сайдаар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосон бол тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгоор 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон байна. Энэ нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХАА-н сайд Х.Баттулга нарын үед олгогдсон одоогоор мэдэгдээд байгаа нийт 6 тэрбум төгрөгийн хүүгүй зээл болж байгаа юм. Зээл нь 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ.
Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд одоогийнхоор бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг өөрийн үүсгэн байгуулсан “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр 750 сая төгрөг авчээ. 7 жилийн хугацаатай хүүгүй зээл авсан компани болон үүсгэн байгуулагч эздийг дараах жагсаалтаас харж болно. Аль нь хэнийх вэ гэдгийг уншигчид та бүхэн тунгаана биз.
Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн бөгөөд компаниуд өнгөрсөн хугацаанд зээлээ хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна. Холбогдох албан тушаалтан болон ХААХҮЯ-ны ТЭДС-аас энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.
РД |
Компанийн нэр |
Үүсгэн байгуулагч |
Авсан зээл |
Харьяалал |
5306922 |
Таримал загийн төрөл |
Гал Алтанцэцэг |
750.000.000 |
УБ |
3736806 |
Товхонжимс |
1.Нанзаддорж Өөдөс 2.Энхболд Санаа |
750.000.000 |
Сэлэнгэ аймаг Цагааннуур сум |
2001977 |
Солонго талст |
Ширнэн Хорлоо |
750.000.000 |
Увс аймаг Улаангом сум |
2785218 |
Гурван сээр |
Цагаач Оюунжав |
750.000.000 |
Улаанбаатар хот БЗД |
2743469 |
Үдлэг эд |
Гэндэн Очирбат |
750.000.000 |
Төв аймаг Батсүмбэр |
2817721 |
Хаанжимс Эс Би Ти |
1.Норов Алтанхуяг 2.Норов Наранцэцэг 3.Бадарч Цог-Очир |
750.000.000 |
Улаанбаатар СБД |
??? |
Дархан УГТСЭШХ |
??? |
??? |
??? |
??? |
Дорнод ЭШС |
??? |
??? |
??? |
??? |
Увс ЭШС |
??? |
??? |
??? |
Харин Үндэсний Аудитын газраас 2014 онд хийсэн ҮАГ-НАГ/2014/07-НА шалгалтын тайланд дурдсан 750 сая төгрөгийн хүүгүй зээл авсан 8 байгууллагаас дээрх 6 компаниас гадна Дархан УГТСЭШХ, Дорнод ЭШС, Увс ЭШС гэх байгууллагуудыг Улсын бүртгэлийн албан ёсны сайтаас http://opendata.burtgel.gov.mn/les?condition=2&text=%D0%A3%D0%B2%D1%81 хайгаад олсонгүй. Магадгүй энэ нь ЭШС буюу эрдэм шинжилгээний станц эсвэл хүрээлэн байх магадлалтай бөгөөд ҮХААХҮЯ-наас албан тайлбар хийхийг хүсч байна.
Дараагийн удаад ТЭДС-аас жилийн 2.4 % хүүтэй 5 жилийн хугацаатай зээл авсан 70 иргэн, аж ахуйн нэгжийг зарлахаар ажиллаж байна.
Эх сурвалж: tvmongolia.mn