Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Н.Цэрэнбат сайдыг дэмжье

2018 оны 10 сарын 24

Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна Arslan.mn

Саяхан л бид  “Асуудлыг өр тавьж шийднэ. Өрийг үр хүүхэд төлнө” гэдэг Ерөнхий сайдтай байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Монголын түүхэнд анх удаа “Холын арга хэмжээг бусад сайд авч явуулна.Харин би ойрын арга хэмжээг хариуцна.Тэгэхгүй бол үр хүүхдүүд маань ингэж өвчлөөд байна. Хариуцлагыг нь би хүлээнэ” гэж ердийн сайд улс, орон  даяар мэдэгдлээ. Иймээс Н.Цэрэнбат сайдыг “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг” нийслэлийнхэн нэг хүн шиг дэмжье. Учир нь эрдэмтэд мөнгө олж буй хэмжээ, далайцаар нь  нэгдүгээрт, технологийг амьдралд инноваци болгон нэвтрүүлж буй үйл явц, хоёрдугаарт, мэдээлэл ашиглаж буй үйл явц, гуравдугаарт, бэлэн мөнгө олж буй үйл явц гэж гурав ангилсан.Н.Цэрэнбат сайд нэгдүгээрт бичигдсэн үйл явцыг эхлүүлэх гэж байна. Инноваци нэвтрүүлэх үйл явц нь их мөнгө буюу иргэн бүр мөнгө олдог тул  иргэдийг нэг цул баг болгон нэгтгэдэг. Харин  үлдсэн хоёр үйл явц нь яг эсрэгээр цөөхөн хүн мөнгө олж иргэдийг хагалан бутаргадаг юм байна. Нэгдэн нягтарч мөнгө олох гэдэг бидэнд өнөөдөр яг цэвэр агаар шиг хэрэгтэй байгаа зүйл. Иймээс Н.Цэрэнбат сайдыг дэмжье. Эхлээд хэвлэл мэдээллээр индукцэн төхөөрөмжийг яндангийн шүүлтүүр гэж худал сурталчлахаа болъё. Индукци гэдэг нь “ Чиглүүлэх, залах” гэсэн утгатай латин үг. Яагаав, их сургуульд “Задлан шинжилж, нэгтгэн дүгнэхийг индукци, дедукцийн арга гэнэ” гэдэг байгаагүй юу. Тархины нэг үйл явц нөгөөгөө сэргээх, эсвэл зогсоохыг физиологийн шинжлэх ухаанд индукци гэдэг. Харин физикт цахилгаан индукци, соронзон индукци, цахилгаан соронзон индукци гэсэн ухагдахуун бий. Бэлэн жишээ нь, бидний хэрэглэж эхлээд байгаа төмөр сав тавьж соронзон орон үүсгэхгүй л бол халдаггүй индукцэн плитка. Энэ чинь хамгийн сүүлд амьдралд нэвтэрсэн плитка болохоор хамгийн сүүлийн үеийн технологи гэсэн үг. Ийм л төхөөрөмжийг сайд маань амьдралд инноваци болгон нэвтрүүлэх гэж байна.

Хүн хөдөлмөрлөж, баялаг бүтээсэн хэмжээгээр цалинжиж амьдрах ёстой гэж үзсэн иргэд гудамжинд роботын баг өмсөн, зөрсөн  хүн болгонд  10 франкын дэвсгэрт зүгээр тарааж, 15 тн буюу найман сая зоосон мөнгө цуглуулан ачааны машинд ачиж ирэн төв талбай дээрээ асгаж энэ санал асуулгыг эсэргүүцэв.

Дэмжинэ гэдэг маань иргэн болгон хувь нэмэр оруулна гэсэн үг. Иргэн  болгон хувь нэмэр оруулна гэдэг нь нүүрсний утаанаас гадна машины угаар,  түгжрэлээс хамт сална гэсэн үг. Хуучин, шинэ  болон зориулалтаас нь хамаарч машины угаарт 200-300 янзын химийн хорт нэгдэл байдаг гэнэ.

Түгжрэлд энэ хорт бодисууд хоёр дахин нэмэгддэг юм байна. Хамгийн хорлонтой нь мод, бут, барилгын хана, хар зам, хөрсөнд таван жил хадгалагддаг энэ хорт нэгдлийн нягтширал хүүхдийн нүүрэнд таарах өндөрт хамгийн их байдаг аж. Тэгэхээр 10-аас дээш насжилттай машин унана гэдэг түлш үрж улсынхаа валютыг устган юмны үнэ өсгөж бас дээр нь иргэд, хамгийн гол нь үр хүүхдийг минь хордуулж буй гэмт хэрэг болж таарч байна.  Иймээс инженерүүд янданд төдийгүй машинд энэ  технологийг хэрэглэдэг аргыг олог. Бас нийслэлийн ЗДТГ-ынхан автобус баазуудад өгдөг мөнгөө иргэдийн хувьцаанд оруулдаг болцгооё. Цэвэр өрсөлдөөн бий болгохын тулд нийслэлийн иргэн хувьцаагаа аль баазад өгөхөө өөрсдөө шийддэг байг. Иргэд хуучин машинаа зарж автобус баазын хувьцаа авах ажлыг ЗДТГ зохион байгуулаг. Эдгээр ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ажлыг нийслэлийн Засаг дарга өөрөө хяналтандаа авчих. Энэ ажилд тулгарч буй  саад, бэрхшээлийг хэрхэн даван туулж буйг хэвлэл, мэдээллийнхэн байнга сурталчилж байя. Ингэж чадвал бид яг швейцарчууд шиг болно. Өнөөдрөөс хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн баян  улсын нэг Швейцар улсын  удирдлага популизмын сүйрэл  гэж юу болохыг дэлхий нийтэд яруу тодоор нотлон харуулсан билээ. Өөрөөр хэлбэл 2016 оны зургадугаар сарын 5-ны ням гарагт  “Шинжлэх ухаан хөгжин хүмүүсийн хөдөлмөрийг роботууд орлох болж Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэллээ. Манай улс хангалттай мөнгөтэй байгаа бөгөөд цаашид ч мөнгө нэмэгдэх тул  ажилтай, ажилгүй нь хамаагүй иргэн болгондоо сард  2250 евротой тэнцэх 2500 швейцар франк зүгээр өгч байя” гэсэн  бүх нийтийн санал асуулга болсон юм. Энэ нь сард иргэн болгон 6 640 000 төгрөг зүгээр авна гэсэн үг. Бас болоогүй хүүхэд болгонд сард 650 швейцар франк өгнө гэсэн билээ. Иргэд энэ санал асуулганд “тийм”, “үгүй” буюу мөнгө авна, авахгүй гэсэн хоёр хариултын аль нэгийг зурах ёстой байв.

Хүн хөдөлмөрлөж, баялаг бүтээсэн хэмжээгээр цалинжиж амьдрах ёстой гэж үзсэн иргэд гудамжинд роботын баг өмсөн, зөрсөн  хүн болгонд  10 франкын дэвсгэрт зүгээр тарааж, 15 тн буюу найман сая зоосон мөнгө цуглуулан ачааны машинд ачиж ирэн төв талбай дээрээ асгаж энэ санал асуулгыг эсэргүүцэв. Ингээд санал асуулга явагдаж эцсийн дүн гарахад нийт иргэдийн 77 хувь нь “үгүй” гэсэн хариултыг зурсан байлаа. Манжууд зөвхөн даргын ажил хийдэг.Үйлдвэрлэл байтугай, худалдаа наймаа эрхлэхийг доод зиндааны хятадуудын ажил гэж үздэг байв.Дарга болоогүй буюу ажилгүй манж хүн болгон  улсаас хангалттай мөнгөн тэтгэмж авдаг байжээ. Өнөөдөр хятадууд ямар байна. Өнөөх манжууд нь хаана байна. Иймээс швейцарчууд яах аргагүй зөв  шийдвэр гаргасан болж таарч байна. Швейцар улс байнга инноваци нэвтрүүлдэг учраас дэлхийн хамгийн баян улсын нэг болоод байгаа билээ. Энэхүү хөгжлийн түлхүүр болсон  инновацийг бидний амьдралд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн сайдын нэр монголын түүхэнд сайнаар тэмдэглэгдэн үлдэнэ. Харин бид швейцарчууд шиг болно. Илүү ч болж магадгүй. Иймээс Монголд инноваци нэвтрүүлэх ажлыг эхлүүлж “Би хариуцна” гээд   байгаа  Н.Цэрэнбат сайдыг  гар байтугай хөлөө өргөн дэмжье гээд байгаа юм. Шийдвэр гаргагчид аа.

 

Г.Амарсанаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596405
0 эможи

Зочин
2018-10-24 15:11
ЭНЭ ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАНЫГ ДЭМЖИХ АРИЛСАН ДОТОРТОЙ ХҮН БАЙХ ЮМУУ??? ТОЛГОЙГООР НЬ ГАЗАР САВ???????????????????
Эрдэм
2018-10-24 14:38
Өмнөх олон худал үйлдлүүдэд ард олон хаширч.цөхөрснөөс ямарч шинэ шинэ сайн технологийг итгэж дэмжихгүй болжээ.Иймд аливаа шинэ юмыг хэсэгхэн тодорхой байршилд туршиж бусдад нь гайхшруулвал зохих болж дээ.Үнэхээр сайн байвал эх орон даяар дэмжиж дэлгэрүүлж л таарна.
keyboard_arrow_up