Аяллын салбар Ц.Цэнгэлийн хөлд гишгэгдэх үү
Үнэндээ салбарын яамнаас сайхан зүйл горьдож, ирээдүйгээ өнгөтэй байлгах итгэл үнэндээ алга. Зүй нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл өөрийн охин Ц.Туяагаа Берлин дэх МИАТ-ийн даргаар томилуулсан явдал.
Боловсон хүчний бодлого алдагдаж, тэр сайдын, энэ даргын хүнээр дүүрсэн МИАТ-т тийм ч содон зүйл байсангүй. Өөрөөр хэлбэл, Ц.Туяагийн ард аав Ц.Цэнгэл нь тодорч байгаа учраас. Европын бүс хариуцсан ерөнхий менежер, Төлөөлөгчийн газарт билет бичигчээр ажиллаж байсан намтартай охиноо арвин туршлагатай гэж лав магтахгүй байх.
Ц.Цэнгэл Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн ч түүний эхнэр Нэргүй Дарханы шугам сүлжээний компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-аас үзэж түдгэлзүүлсэн байдаг. Гэсэн ч тэр хоосон үлдэхгүйгээр барахгүй, охиноо ч томруулаад амжсан нь энэ.
Нийгмийн шуудан сонин
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|