Залуусыг шашны хэт даварсан үзэлд автуулах нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул дагуулна

2018 оны 7 сарын 27

Үндэсний аюулгүй байдлын талаар өнөөдрийн бодит амьдралд байгаа тулгамдсан асуудал, нөхцөл байдалтай уялдуулан ургуулан авч үзэх нь эрсдлийг эрт илрүүлэх, аюул, заналыг холуур тойруулах боломжийг олгоно.

Энэ өгүүллийг бичихдээ өөрийн орны хэмжээнд дээрх чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай асуудлыг бусад улсын практикт бодитой хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбон авч үзэж, зарим эрсдэл бидний өмнө тулгараад удаж байгаа талаар асуудал дэвшүүлэх зорилго тавьсан болно.

Одоогийн нийгэмд насны байдлаар залуучуудын эзлэх хувь асар түргэн өсөж төв суурин газруудад төвлөрсөн их, дээд сургуулиудад суралцагсад тухайн газрууддаа залуусын орчинг үүсгэж байна. ОХУ-ын 146 сая хүн амын 68.3 хувь нь газар нутгийн 21 хувийг эзэлсэн европын хэсэгт амьдарч буй иргэд байгаа бөгөөд 15-19 насны иргэд 25 хувь, 20-24 насны иргэд 37 хувь, 25-29 насны 37 хувийг тус тус эзэлж байна.

Энэ байдал нь хэт даварсан болон хэт туйлширсан үзэлт байгууллагуудын анхаарлын төвд өртөж эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны хүрээ нь их, дээд сургуулиуд дээр тогтож байна. Их, дээд сургуулийн оюутан залуусыг “элсүүлэх” оролдлогыг “исламын улс”, янз бүрийн шинэ үндсэрхэг үзэлтэй байгууллага болон квази-шашны байгууллагын зүгээс улам бүр идэвхтэй хэрэгжүүлж байгаа нь илэрхий болжээ. Гэвч энэ үзэгдлийн хурцадмал, тухайлбал террорист болон хэт даварсан байгууллагын төлөөний этгээдүүдийн элсүүлэх тогтолцооны аюултай үр дагаврын талаар нийгэм, ялангуяа их, дээд сургуулийн захиргаа, багшлах бүрэлдэхүүн, сэтгэл зүйн албаны зүгээс төдийлэн анхаарч ойлгохгүй, болгоомжлохгүй байгаа нь ноцтой байдлыг өөгшүүлж байна гэж дүгнэж болохоор байна.

ОХУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй шинж байдал, хүрээг үнэн бодитой тодорхойлоход тус улсын хэмжээнд болон ойрын хөрш улсуудад үйлдэгдсэн хэт даварсан болон террорист байгууллагуудын нөхцөл байдлын зураглалыг судлах нь чухал юм. Үүнийг тоон үзүүлэлтэд оруулж үзвэл дараах байдалтай байна.

Хэт даварсан болон террорист байгууллагуудын нөхцөл байдлын зураглал

Үзүүлэлт

2013

2014

Иргэдийг барьцаалсан гэмт хэрэг

18

29

Хэт даварсан үйлдэл гаргасан тохиолдол

1197

1474

Террорисит шинжтэй гэмт хэрэг

888

1515

ОХУ болон хөрш улсуудад тохиолдсон террорист байгууллагуудын гэмт хэргийн судалгаа

 

Азербайжан

Армен

Белорусь

Казахстан

Киргиз

Молдав

ОХУ

Тажикстан

Узбекстан

2012

13

9

1

78

13

8

637

24

57

2013

20

5

0

60

7

11

661

79

38

2014

17

15

6

79

8

7

1128

214

41

 

Дээрх гэмт хэргийг зөвхөн террорист халдлагын тохиолдлоор хязгаарлаж болохгүй бөгөөд ялангуяа терроризмын “дэд бүтэц” үүсгэж байгаа хэлбэрээр нь авч үзэх нь чухал байна. Учир нь терроризмын суртал ухуулга, санхүүжилт, бусад эд зүйлсийн хангамж үзүүлэх, террорист байгууллагад татан оролцуулах зэрэг янз бүрийн гэмт хэргийн оролдлогууд үүнд багтаж байгаа юм.

Үүнээс гадна, террорист үйдлийн идэвхжлийн статистик өсөлт нь нэг талаас эл гэмт хэргийн нөхцөл байдлыг харуулж байгаа ч, нөгөө талаас террорист байгууллагын оролдлого бүрийг хууль сахиулах байгууллага, аюулгүй байдлын болон тусгай албадын зүгээс илрүүлэх, таслан зогсоох ажиллагааны давшингуй стратегийг илэрхийлж байна.

Хэт даварсан байгууллагуудын гэмт хэргийн судалгаа

 

Азербайжан

Армен

Белорусь

Казахстан

Киргиз

Молдав

ОХУ

Тажикстан

Узбекстан

2012

1

0

14

77

110

0

696

120

6

2013

5

1

6

91

124

0

896

71

3

2014

12

0

6

109

142

0

1034

171

0

Ийнхүү нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдуулан ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээр зарим байгууллагууд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, 2014 оны байдлаар шүүхийн шийдвэрээр террорист 20, хэт даварсан 41 байгууллагын үйл ажиллагааг хаасан байна. Шүүхийн шийдвэрээр хаасан үйл ажиллагааны хүрээнд эдгээр байгууллагын санхүүжилтийг бүхий л хэлбэрээр зогсоох, албан байрыг хаах, цахим сурталчилгааг хориглох зэрэг арга хэмжээг авсан байна.

Залуучуудыг террорист болон хэт даварсан байгууллагад элсүүлэх оролдлогын арга ажиллагааг судалж үзэхэд:

  • Шашны байгууллагад татан оруулж байгаа технологи нь тусгай албадын элсүүлэлтийн тогтолцоотой маш ижил шинжтэй байгаа бөгөөд энэ замаар террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд залуусыг элсүүлж байна.
  • Элсүүлэх явцдаар сэтгэл зүйн өөрчлөлтөд хүргэдэг технологийг маш идэвхтэйгээр ашиглаж байна.
  • Шашны байгууллагад татан оруулж байгаа нь террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд залуусыг элсүүлэх ажиллагааны эхний шат болж байна.
  • Террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах ажиллагаа нь тухайн хүний оюун санаанд сэтгэл зүйн хүчтэй нөлөөлөл үзүүлэх технологийн гинжин бүрэлдэхүүн байдаг учраас эдгээр нь цаг хугацааны тогтвортой, тасралтгүй үйлдвэрлэлийн шинжтэй, эцсийн бүтээгдэхүүн гартал ажиллах боломжтой байдаг байна.

Шашны байгууллагын нэр дор хэт даварсан байгууллагын “үүр” үүсгэх хэд хэдэн байгууллагууд байна. Үүний хамгийн идэвхтэй хэлбэр нь квази-шашны бүлгэм-байгууллага юм. Чухамдаа шашны янз бүрийн суртал ухуулга, шинэ төрлийн үзэл санаа гэгчийн дор залуусын сэтгэл зүйд нөлөөлөх “сэтгэл зүйн удирдлагын технологи” хэрэглэсэн бүлгэмүүд идэвхтэй ажиллаж байна.

Сэтгэл зүйн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн зүгээс залуусын сэтгэл зүйд нөлөөлөх “сэтгэл зүйн удирдлагын технологи”-д амархан өртөж болохоор квази-шашны бүлгэмд элссэн залуусын сэтгэл зүйн байдлыг судалж дүгнэсэн нь дараах байдлаар харагдаж байна. Үүнд:

  • Огцом зан авир,
  • Гутранги,
  • Сул дорой,
  • Хэт хамааралтай,
  • Өнчин өссөн,
  • Хойд эцэг, эх дээр өссөн,
  • Тахир дутуу,
  • Сэтгэл зүйн хүнд бэртэлттэй,
  • Хий зүйл хардаг,
  • Хийсвэр дурсамжтай,
  • Террорист, эсхүл дарангуйлагчийн хүүхэд, хамаатантай г.м

Террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах ажиллагаа нь дараах үе шаттай. Үүнд:

      Эхний шат:

  • өөрийн байгууллагад оруулж болох этгээдийг интернэт, блог, бусад эх үүсвэрт хайх,
  • хайж товлосон этгээдийн талаар интернэт орчингоор идэвхтэй харилцах хэлбэрээр судлах,
  • судлагааны цуглуулсан материалаар уг этгээдийн талаар дүгнэлт гаргах,
  • судлагдаж буй этгээдийн улс төрийн байр суурийн талаар илэрхийлж байсан санаа бодлыг нягтлах,
  • Террорист болон хэт даварсан байгууллагын талаар бодол, санааг нь тандах,
  • Улс төрийн бодлого, шийдвэрийн талаар тандах,
  • Судлагдаж буй этгээдийн үүрэг биелүүлэх боломжийг судлах
  • Тусгай болон бусад ашигтай мэдлэг, боломжийг тандах зэрэг болно.

     Хоёрдахь шат:

  • Сонгож авсан этгээдтэй шууд харилцааж, тусгайлсан сайт үзүүлэх, онлайн ярилцлага явуулах зэрэг арга хэрэгслээр “төлөвшүүлж” авах,
  • Сэтгэл зүйн хувийн шинжийг дүгнэх, чухамдаа ямар онцлогоор нь террорист болон хэт даварсан байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг тодорхойлох,
  • Сонгосон этгээдийг “нэг удаагийн” болон “олон удаагийн” боломжтой гишүүн болгох талаар тогтоох,
  • Онлайнаар 1-2 удаагийн найдвартай байдлын шалгалтын тоглолтыг хэрэгжүүлж, түүнийг хөндлөнгөөс толгойлогчийн хяналтад оруулах,

     Гуравдахь шат:

  • Байгууллагадаа орох саналыг шууд тавих,
  • Террорист болон хэт даварсан байгууллагын ямар нэгэн үйл ажиллагааны хэрэгжүүлэлтийн явцад, шаардлагатай тохиолдолд уг этгээдийг сэтгэл зүйн хувьд бэлэн байдлын хэлбэрээр шалгах,
  • Бодит ажиллагаанд оруулахдаа эхний ээлжинд өөртэй нь адил хүмүүсийг оруулахад ашиглах. Халдлага үйлдэх газар орон руу шилжүүлэн байрлуулах. Халдлага үйлдэхэд бэлтгэж буй бүлгийнхэнтэй нийлүүлэх зэрэг хөдөлгөөнд оруулна.

Үүний зэрэгцээ сэтгэл зүй, итгэл үнэмшлийн хувьд хэт даварсан хандлагатай, амьдралын туршлага багатай этгээдийг хялбаршуулсан хэлбэрээр оруулахыг хэрэгжүүлж, түүнийг “нэг удаагийн баатар” гэсэн ангиллаар ашигладаг бол санаачлагатай, террорист болон хэт даварсан байгууллагын ажиллагаанд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байгаа этгээдийг “орон нутгийн жихад” болгон ашигладаг байна.

Энэ ажилд оролцож байгаа бүлгийнхэн гурван төрөлд хуваагдаж ажилладаг байна. Үүнд:

  • Чиглүүлэгч – сонгосон этгээдтэй биеэр харилцаа тогтоосны дараагаар урьдчилсан байдлаар анхны үеийн ажиллагааг хэрэгжүүлэх, ямар үүрэгтэй ашиглаж болох талаар шалгах замаар дүгнэлт гаргана.
  • Элсүүлэгч – эхний байдлаар онлайнаар холбоо тогтоож цаашдын удирдлага, үүрэгжүүлэлтийг онлайнаар үргэлжлүүлэх бөгөөд хэрэвзээ уг этгээдийг “олон удаагийн” боломжтой гишүүн болгох шийдвэрт хүрсэн бол шууд харилцаанд орно.
  • Удирдагч - удирдлага, үүрэгжүүлэлтийг зөвхөн онлайнаар хэрэгжүүлнэ.

Залуучуудын дунд явуулж буй сэтгэл зүйн “тоглолт”/манипуляци/-ыг террорист болон хэт даварсан байгууллагын сэтгэл зүйн мэргэжлийн ажилтан маш хурдан хугацаанд хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь халдлага үйлдэгчдийн эгнээг өргөжүүлэх боломжийг олгож байдаг юм.

Эдгээр хүчин зүйл, нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ын хууль сахиулах байгууллага, тусгай албад, төрийн бусад байгууллагын урт хугацааны бодлогын чиглэл нь залуучуудын дунд зохион байгуулах ёс суртахуун, хүмүүжлийн ажлыг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн байгааг анхаарах шаардлагатай байна.

Судлаач Б.Эрдэнэбаяр

Эх сурвалж: ТЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593227
0 эможи

keyboard_arrow_up