750 мянган иргэн цалин болон тэтгэврийн зээлтэй

2018 оны 5 сарын 14

Arslan.mn

Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг банк эзэлдэг. Энэ нь санхүүгийн бусад салбарын хөгжлийг тушиж байна гэдгийг эдийн засагчид шүүмжилдэг. Гэвч банкны салбарын өсөлт жил бүр л нэмэгдсээр. Банкны салбарын нийт актив өнгөрсөн онд 28.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр өссөн. Энэ хугацаанд банкуудын өөрийн хөрөнгө 3.1 их наяд төгрөгөөр мөн л өссөн байдаг.

Тэдний ашиг нь ч 249 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн талаар Эдийн засаг, бодлого, өрсөлдөх чадварын судалгааны дүн харуулсан. Монгол Улсад арилжааны 10 гаруй банк бий. Банкууд өөрсдийн гэсэн зээл олгох журамтай. Олон улсын судалгааны “Эс ай си эй” компани иргэдийн дунд зээлийн талаар судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 81 хувь нь ямар нэгэн төрлийн зээлтэй байжээ. Сүүлийн үед арилжааны банкууд орчин үеийн техник, технологи дээр суурилан зээл олгодог болсон.

Интернэтийн сүлжээ, компьютерийн дотоод сүлжээнд суурилсан банкны мэдээллийн сан, бэлэн мөнгөний карт, гар утасны банк, цахим төлбөрийн хэрэгслүүд зэрэг бидний амьдралын хэрэгцээнд нийцсэн илүү цаг зав хэмнэсэн боломжуудыг санал болгох болсон. Зээл, зээлийн харилцаа нь эдийн засагт бодитоор гүйцэтгэж ирсэн санхүүгийн харилцааны нэг хэлбэр байдаг. Иргэд зээлтэй байгаа нь нэг талаар улс орны эдийн засаг тааруу, иргэдийн амьдралын төв-шин муутай холбож тайлбарлах нь ч бий.

Гэхдээ тогтолцоог нь авч үзвэл энэ тийм ч худал зүйл биш. Иргэд их хэмжээний бэлэн мөнгө гаргаад амьдралдаа хэрэгтэй зүйлсээ авч чадахгүй тул зээл авдаг. Cap бүр өндөр хүүндээ дарлуулан амьдарч буй нь манай нийгмийн төрх юм.


ИРГЭД МАШИН АВАХ, БАЙШИН БАРИХ ЗЭРГЭЭР ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВДАГ

Энэ оны эхний улирлын байдлаар банкуудын нийт зээлийн үлдэгдэл 14.4 их наяд төгрөг байна. Үүнээс 11 их наяд нь төгрөгөөр олгогдсон зээл байгаа юм. Хэвийн зээл 314.3 тэрбум болж өмнөх сараас 2.3 хувиар нэмэгджээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 50.7 тэрбум болж 5.8 хувиар, чанаргүй зээл 34.3 тэрбум төгрөг болж 2.7 хувиар буурчээ. Өнгөрсөн оны эхний улиралд банкуудын зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрээд байсан юм.

Зээлийн үлдэгдлийг ангилан авч үзвэл цалин, тэтгэврийн зээл хамгийн их буюу 22 хувь байна. Үүнээс үзэхэд иргэд цалингийн болон тэтгэврийн зээл их авдаг аж. Дараа нь иргэд худалдааны, үл хөдлөх хөрөнгийн, барилга уул уурхайн, хөдөө аж ахуйн зээлийг их авдаг байна. Тухайлбал, хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлтэй 750 мянга гаруй иргэн байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан 40 мянган иргэн байна.

Ипотек болон тэтгэврийн зээлийн хүүний хувьд төрөөс хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг тул харьцангуй бага байгаа аж. Цалингийн зээлийн тухайд банкны барьцаа хөрөнгөгүй, тухайн албан хаагчийн орлогын хэмжээнд тохирсон, хүндрэлгүй, олон бичиг баримт шаардалгүй гардаг тул иргэдэд хамгийн ойр байдаг аж. Судалгаанаас үзэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 65 мянга гаруй албан хаагчийн 95 хувь нь арилжааны банкаар цалингаа авдаг байна. Иргэд цалингийн зээлийг ихэвчлэн хэрэгцээний зориулалтаар авдаг.

Тухайлбал, машин авах, байшин барих гэх мэт. Монголбанкны мэдээлснээр манай улсын энэ оны эхний улирлын байдлаар зээлийн дундаж хүү төгрөгийнх 19.1, валютынх 11.3 хувь байна. Харин хадгаламжийн хүү төгрөгөөр 18.1, валютаар 5 хувь байгаа аж. Манай ихэнх салбаруудад төгрөгийн зээл түлхүү олгогдсон байдаг. Харин санхүү даатгал, боловсрол, цахилгаан, хий, уур, агааржуулалт хангам-жийн салбарт валютын зээл давамгайлдаг байна.


350 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН зээл олгоно

Иргэдийн хамгийн их сонирхдог зээлүүдийн нэг нь ипотекийн зээл. Гэвч ипотекийн зээлийг буцаан төлөлтөөр нь санхүүжүүлдэг болсноос хойш тухайн зээл царцсан гэхэд болно. Үүнийгээ дагаад барилгын салбар ч зогсонги байдалд орсон. Уг нь иргэдийн байртай болох ганц боломж нь ипотекийн зээл. Энэ оны эхний улирлын байдлаар 93 мянган зээлдэгч 4.3 их наяд төгрөгийн зээл авсан байна.

Үүнээс орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр дагуу 3.29 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Харин 20 хувь нь банкны, өөрийн эх үүсвэрээр авдаг гэдгийг албаныхан хэллээ. Ипотекийн зээлийн хэмжээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тогтмол өссөөр байгаа. Энэ оны гуравдугаар сард 497 иргэн 49.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ. Нийт зээлийн 17.9 хувь нь орон нутагт авсан аж.

Энэхүү зээлийн 2.4 хувь нь хугацаа нь хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй байгаа гэнэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ нь буурсан үзүүлэлт аж. Зээлийг барьцаа хөрөнгөөр нь авч үзвэл ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 хувийг 80 шоо метр талбай бүхий орон сууц худалдан авсан байдаг гэнэ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57193
1 эможи

irgen
2018-05-14 16:14
ard tymniig ehe Tor bankuudtai niilj shulj baigaa, jiriin irgen ter hongololttei zeeliig chin avch chaddaggui,,,tanil talaaraa l avdag baih, argaa barj hyy ondortei zeel avch shuluulj baina, archaagui toroos hurdan salah umsan
Zochin
2018-05-14 15:28
Undsendee tsever luivar yavagdaj bgaa gej oilgoj bolno. Nasaaraa zeeliin huund mongo tolj baihaar zugeer gazar deer oorsdoo bolomjiin baishingaa bariad amidrah ni saihan sh dee.
Zochin
2018-05-14 15:25
Oron suutsnii une ondor bgaagiin gol shaltgaan ni gevel 1-rt gazraa ondor uneer hudaldaj avch baigaad, 2-rt gazar doorhi injeneriin shugam suljeend barag mongo zardaggui. Zarah gej tosovloson mongo ni shuud ashig boldogt bgaa yum. 3-rt dundjaar 45-50m2-d zartsuulsan baraa materuiliin unee taniltsuuldaggui, ter ni unendee hoosorson une baidag
иргэн
2018-05-14 12:45
Орон сууцны компаниуд үнээ бууруулахгүй юм бол тэдэнд барилга барихад зориулж зээл өгөх хэрэггүй. тэртэй тэргүй иргэдийн худалдан авах чадвар, цалин орлогоос давсан үнээр худалддаг юм чинь. хэн тэр худлаа хөөсөрсөн үнэтэй орон сууцыг авах юм бэ. нүүрсээ түлээд хордож үхэх гээд л гэр хороололдоо ядуугийн зовлондоо нэрвэгдээд л байж байхаас яахав. Уул нь төр шиг төр байдаг бол үүн дээр л зохицуулалт хиймээр. сарын цалин 500,0-600,0 гэтэл орон сууцны кв-ын үнэ 2-3 сая, хүү нь тэнгэр тулам байхад яаж орон сууцыг ав гээд байгаа нь сонин байгаа байхгүй юу.
keyboard_arrow_up