Улс төрчдийн УВАЙГҮЙ АВИРЛАЛ

2018 оны 5 сарын 07

Нийслэлийн МАН-ын даргын сонгууль удахгүй болно. Энэ сургаар эрх баригч намын дотор элдэв хар пиар амилж эхлэв. Хэн нэгнийг хараар будаж, доромжилж гүтгэж байгаагийн нөгөө талд өөр нэгнийг магтан дөвийлгөх, энхийн цагаан тагтаа мэт болгох сценари бичигджээ. Ийм бохир технологи явуургүй гэдгийг тэд ойлгож мэдрэхгүй байгаа бололтой. Тэр ч бүү хэл эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлдээ эгэл жирийн иргэдийн гуниг зовлон, хагацал харууслыг ашиглаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.

Тухайлбал, Хэсэг ахмадууд Дорноговь аймгийн Хамарын хийд рүү аялж амрахаар явж байгаад автын осолд орж эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсныг улс төрийн өнгө аяс оруулж, сайтуудад төлбөртэй нийтэлж байгаа нь  улстөрчдийн увайгүй  авирлал билээ.  

Хаврын хаварт Хамарын  хийдэд сакура цэцэглэх үеэр хотынхон төдийгүй бусад аймгаас хүртэл хамт олон, найз нөхөд, ахан дүүсээрээ зорьж очдог болоод удаж буй. Ийм нэг аяллын үед золгүй хэрэг явдал тохиолдож. Нэг хамт олон болж нийслэлийн нэгэн дүүргийн төр захиргааны байгууллагын анхан шатны нэгжид гар сэтгэл нийлэн ажиллаж явсан ахмадууд халуун дотно нөхдөөсөө гурвыг нь алдчихаад сэтгэл санааны хүнд цохилтод өртөөд байхад нь намын сонгуулийн пиартай хольж хутган, Сүхбаатар дүүргээс нь сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү  нарыг  холбон хардаж сэрдэж, гүтгэн доромжилж байгаа нь монгол хүний ёс жудаг, сэтгэл зүйд нийцэхгүй бүдүүлэг явдал юм.

Энэ талаар Хамарын хийд рүү явсан Сүхбаатар дүүргийн өндөр настан Н.Цээнээ ярихдаа,

“Би 2008-2013 оныг хүртэл хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хэсгийн ахлагч хийж байсан бидний хэдэн хөгшчүүд жилдээ нэг юм уу хоёр удаа уулзаж нэг тийшээ явцгаадаг. Тэр жишгээрээ  явцгаасан. Анх Бүрэнжаргал талийгаач утасдаж Хамарын хийдэд сакура өдийд цэцэглэдэг гэнэ. Тэрийг очиж үзэцгээе, үр хүүхдүүдээ ч даатгая гэхээр нь бид нар зөвшөөрөөд явцгаасан. Осол 2018 оны дөрөвдүгээр сарын 29-ний үүрээр гарсан. Цагдаагийн байгууллага бид нараас байцаалт авсан. Машины хойд талын дугуй буудсан учраас осол гарсан гэж тайлбарласан. Бид өмнө нь жилдээ нэг хоёр удаа уулзаад аялалд явцгаадаг байсан. Итгэлт хамба хүртэл цуг явж байсан. Одоо цагт чинь найзууд хүртэл хамтдаа явж болохоо больчихож. Осол гарсан харамсалтай хэрэг болчихоод байхад улс төржүүлээд нэгнийгээ харлуулаад байгаа нь хэцүү байна. Хүний зовлонг ашиглаж ард иргэдийг турхираад байгааг сайн ойлгохгүй байна. Бид өөрийн гэсэн ухаантай хүмүүс. Өөрсдөө л цуглаад явцгаасан. Бид осол гаргана гэж яваагүй. Сайхан амраад, салхинд гараад ирье  гэж явцгаасан. Осол гараад хаашаа хандахаа мэдэхгүй байх үед биднийг олон жил удирдсан П.Баярхүү дарга  руу ярьсан. Яг үнэндээ П.Баярхүү дарга биднийг хаана явааг ч мэдээгүй хүн шүү дээ. Тэр хүн бидэнд хүн гэдэг талаасаа тусалсан нь үнэн. Хэрэв үнэхээр хэн нэгэн хүнийг турхирч хэн нэгэн хүнийг яллах гээд байгаа юм бол бид өөрсдөө хариуцлага хүлээхэд бэлэн байгаа” гэв.   

Өндөр настан Р.Энхбаяр:

“Өмнө нь хэсгийн ахлагчаар ажиллаж байсан 15 хэсгийн ахлагч дөрвөн өөр хүний хамт Хамарын хийдэд очиж мөргөцгөөхөөр явцгаасан. Хамгийн анх талийгаач Бүрэнжаргал дөрөв дэх өдөр буюу өнгөрсөн сарын 26-ны өдөр ярьж, тавдахь өдөр буюу 27-ны өдөр гурван цагт бид 10 гаруй хөгшчүүд  Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний тэнд цуглаж уулзацгаасан. Тэр өдрөө уулзаж Хамарын хийдэд очиход юу юу хэрэгтэй вэ, юу бэлдэх вэ гэдгийг  хоорондоо ярилцсан. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн            дарга  М.Отгонтуяагаас унаа олж өгөхийг хүссэн. Дарга ч бидний саналыг хүлээн авч бидэнд хоёр унаа гаргаж өгч тусалсан. Тэр үедээ М.Отгонтуяа даргыг хамт яваач хагас, бүтэн сайн өдөр таарч байгаа юм чинь гэж гэхэд тэр ч зөвшөөрсөн. М.Отгонтуяа дарга  өөрөө ослын үеэр маш хүнд гэмтэж одоо Гэмтэл согог сэргээн засах төвд эмчлүүлж байна. Бид ямар нэгэн сонгууль, намын ажлаар тийшээ яваагүй.

Бид ер нь уулзалдаж, ярьж хөөрөх дуртай учраас тэр үед уулзацгааж, Хамарын хийдэд сакура цэцэглэж байна түүнийг үзэцгээе гэсэн.

Дээрх ахмадуудын ярианаас Хамарын хийд рүү аялах санал санаачилга ахмадуудын дундаас гарч, уламжлал ёсоор аялж амрахаар явцгаасан гэдэг нь тодорхой байна. Гэтэл тэднийг сайтуудад нийслэлийн МАН-ын даргын сонгуультай холбож элдвээр бичсэнд ахмадууд өөрсдөө  ихээхэн эмзэглэж байгаа юм. Осол аваар, гай зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Ийм хэцүү явдал тохиолдож сэтгэл санааны хүнд дарамтад ороод байхад нь хэн нэгэн нь тэднийг тавлаж, гөрдөж, улс төржүүлж байгаад гомдолтой байгаагаа хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56943
3 эможи

Gold
2018-05-07 16:38
Хүний зовлонгоор өөрт оноо авах, бусдыг харлуулах гэсэн хүмүүс үйлийн үрээ нэг өдөр амсах байлгүй. Харамсалтай мэдээ байна. Ум сайн амгалан болтугай
Hudalch lalruu
2018-05-07 12:52
Hudalch lalruud
keyboard_arrow_up