БАГШ МЭРГЭЖЛИЙГ ГУТААГСАД

2018 оны 3 сарын 27

Arslan.mn

Магадгүй энэ бичлэгийн хамгийн эхний сэтгэгдэл нь “Чи багшгүй юу, багшаар хичээл заалгаагүй юу...”гэхчлэнгээр эхэлж болох юм.

Би багштай, А үсгээс эхлээд мэргэжилтэн болох хүртлээ багшаар хичээл заалгаж, ажил амьдралаа эхлүүлсэн. Харин миний багш нар ажлаа хийснийхээ төлөө ялархаж, хүний өмнөөс ажиллаж, амьдарч байгаа мэт аашилж байсангүй. Товчхондоо ардын хүүхдийг сургахын төлөө ажиллаж байснаас мөнгөний төлөө үхэн хатан шантааж хийж явсангүй. Тэд нэр хүндтэй байв.

Харин өнөөгийн багш нарт тодотгох сайн тал алга. Бүгд хүн албадсан мэт ялархуу зантай. Мэргэжилдээ дургүй бол “Багш бол” гэж албадсан эцэг эхдээ уурлаж болно. Эсвэл өөр мэргэжил сонгож чадаагүй өөртөө гомдох хэрэгтэй. Өдрийн ажилдаа түүртэж, хүний хүүхдэд уураа гаргадаг эрх багш нарт л байна. “Багшийн зөв” гэхээс илүү аашиллаа гэж чичлэх эцэг эх тун цөөн.  

Багш нар цалингаа нэмүүлэх тэмцэл хийгээд найман сар гаруйн хугацаа өнгөрсөн гэнэ. Эхэндээ хэн бүхэн багш нарын талд байлаа, сарын 500 мянган төгрөгийн цалингаар тэд минь яаж амьдрахав хэмээн зовлонг нь ойлгож хүлээж авсан. Харин  өнөөдөр бол багш нарын даварсан зан олныг бухимдуулж байна. Салбарын сайдтайгаа хэл амаа ололцдоггүй, үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай таардаггүй багш нар “тусдаа” гарч, эрх ашгаа хамгаалах ТББ байгуулжээ. Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нэртэй тус байгууллагынхан саяхан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж, цалингийн зээлийг тэглэх, орон сууцны зээлийг урьдчилгаагаагүй авах зэрэг саналыг тавьсан гэнэ. Яаж даврахаараа хөргөгч, будаа агшаагч, машин авсан мөнгөө татвар төлөгчдөөр төлүүлнэ гэж бодов оо. Арилжааны банктай хэлцэл хийж, цалингаа урьдчилж аван, хэрэгцээгээ хангачихаад эцэст нь “зээлийг тэглэ” гээд сууж байх бүдүүн зүрх, мэдлэггүй шаардлага багш нараас гарлаа гэж үү. Миний, таны хүүхдэд юу зааж байгаа бол, тэр багш. “Хаан, Хас, Голомт банкнаас авсан зээлийг чинь би тэглээд өгнө” гэж хэлэх эрх дарх, мэдэл Ц.Цогзолмаад бий юу. Арилжааны банкны ажлыг Ц.Цогзолмаа битгий хэл У.Хүрэлсүх дур мэдэн шийдэх эрхгүйг багш нар мэдэхгүй гэвэл элэг доог. Үнэхээр мэдэхгүй байгаа бол эмгэнэл. Багш нарын 90 хувь зээлтэй гэнэ. Уучилж, өршөө, зээлгүй хүн энэ нийгэмд алга. Таяг тулсан хөгшид ч тэтгэврээ зээлээд, амьдарч байна. Тэдний ч 90 хувь нь зээлтэй.

 

Багш нарын нэгдсэн фэйсвүүк группээс ёсзүй “үнэртэхгүй”. Салбарын сайдаасаа эхлээд нийгмийг бүхэлд нь муулж, доромжилдог. Салбарын сайдаа “жартгар”-аар дуудаж, сэтгүүлчдийг “сэгээр хооллодог хэрээ” хэмээн гоочилсон сэхээтэн хэсэг нь багш нар гэхээр тэдэнд итгэж, найдахад үнэндээ бэрх. Албан бичгийнхээ толгойг ч зөв бичдэггүй, боловсролын яамныхаа албан ёсны нэр хаягийг ч мэддэггүй багш миний, таны хүүхдэд хичээл зааж байна гэхээр гутармаар ч юм шиг. Монгол хэлний шалгалтад нэг сумын хүүхдийн 90 хувь нь уналаа, математикийн шалгалтад тэнцэх хүүхэд олдсонгүй гэх мэдээнд нийгэм цочирдохоо больсон. Багш нар нь ийм байхад хүүхдээс юу шаардах билээ. Өөрсдийгөө боловсруулж, хүүхдэд зааж сургах бус мөнгөний хойноос элдэв шантааж хийж, бусдыг гоочилж, доромжилж яваа хүмүүс өөрийгөө ч, өрөөлийг ч хөгжүүлэхгүй.

Багш нар солонгос явж байна, тэндээ харлаж байна гэсэн үгээр түрий барих дуртай. Зөвхөн багш нар Солонгос руу шуураагүй гэдгийг тэд бас мэддэг, хардаг ч муйхарладаг. Үнэндээ бол мэдлэггүй, чадваргүй, сэтгэлгүй нь Солонгос руу явж, харласан нь дээр. Түмний хүүхдийн тархиар наадах шаардлагагүй. Их, дээд сургууль төгсөөд, мэргэжлийн ажил олдохгүй олон мянган хүүхэд гудамжинд алхаж байгаа. Тэдэнд боломж олгоё. Багш нэрээр хүндлэл хүлээж чадахгүй бол хар ажилтан болоод загнуулахад буруу нь юу байхав.

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55375
0 эможи
keyboard_arrow_up