“Хас”-ын Ч.Ганхуягийг дагаж намирах нь эрсдэлтэй!

2018 оны 3 сарын 07

Биткойныг сонирхох хандлага манайд их байгаа. Нэр нөлөө бүхий хүмүүс ч биткойноор их мөнгө олох боломж бий гэх мэдээллийг олонтаа хийх болсон. Тэдний нэг бол “Хас”-ын Ч.Ганхуяг. Тэгвэл тэрээр биткойн эрсдэлтэй болохыг бас хэлж байна.  “Биткойноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй” гэж тэр шууд хэллээ. Тэрээр “Би зохиосон биш яагаад хариуцлага хүлээх ёстой гэж. Би ямар боломж  олгосон бэ гэхээр мэдээлэл хийсэн. Хурал зохион байгуулж, ном зарсан. Дээр нь биткоиныг алдах хэмжээнд худалдаж ав, зээл тавьж болохгүй гэж хэлсэн” хэмээн өөрөөсөө асуудлыг холдуулсан байр суурийг илэрхийлж байна.

Тэгэхээр Ч.Ганхуяг ашигтай гэж хэллээ, ашиг олноо гээд биткойн руу хамаг байдаг мөнгөө оруулах гэж байгаа хүмүүс азнах хэрэгтэй бололтой. Алдах хэмжээнд л мөнгөө оруул гэж тэр хэлж эхэллээ л дээ. Биткойны ханшийн савлагааны мэдээллүүд эрсдэлтэй зүйл гэдгийг нь өнгөрсөн хугацаанд харуулж ирснийг хэлэх хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн орчны зохицуулалт байхгүй, гарт баригдахгүй цахим орчинд байршдаг зэрэг нь аюулгүй байдал талаасаа эрсдэлүүд юм.

Ч.Ганхуяг хэлэхдээ  “Халаасан дахь бүх мөнгөөрөө хөрөнгө оруулах хэрэггүй. Зээл аваад хөрөнгө оруулалт хийе гэж ирсэн иргэдийг бид буцаадаг. Тэгж болохгүй. Мөн эрсдэлээ маш сайн судлах хэрэгтэй. Биткойныг анх уламжлалт банк, санхүүгийн салбарын хүнд суртлыг үгүй хийх зорилготой зохиосон. Энэ утгаараа хөрөнгө оруулалт биш харин санхүүгийн хэрэгсэл гэдэг үүднээс хандах хэрэгтэй. Гадагшаа мөнгө гуйвуулах, төлбөр төлөх зэрэгт ашиглавал илүү зохистой гэсэн үг. Гэхдээ өнөөдөр ханшийн өсөлтийг ашиглаж мөнгө хийх боломж гарч ирсэн юм чинь яагаад ашиглаж болохгүй гэж. Энэ талаас нь би тайлбарлаж өгдөг. Хэдийгээр ингэж зөвлөдөг ч гэлээ уриалан дуудсан зүйл огт байхгүй. “Асар их ашиг олно", “Баталгаатай” гэж уриалж, хэлж болохгүй” гэсэн байгаа юм.

 Тодотгоход, энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд  цахим мөнгөний тухай ойлголтыг тусгасан нь блокчейн технологид суурилсан битктойн зэрэг криптовалютуудтай хамаагүй гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Биктойн зэрэг криптовалют  нь хуульд заасан шинжийг хангахгүй учир  цахим мөнгө гэж тооцогдохгүй, төгрөгийг орлох төлбөрийн хэрэгсэл болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоонд хэрэглэгдэх боломжгүй. Харин төлбөрийн системийн тухай хуульд заасан шинж, шаардлагыг хангасан цахим мөнгийг аж ахуйн нэгжүүд Монголбанкны холбогдох зөвшөөрлийн дагуу гаргаж, төлбөр тооцоонд чөлөөтэй хэрэглэх боломжтой гэсэн тайлбарыг Монголбанкнаас хийсэн юм.

Эх сурвалж: http://www.monnews.mn/a/1007
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54654
0 эможи
keyboard_arrow_up