Иргэдийн найдлага нийслэлийн бүтээн байгуулалт хувийн хэвшлийн боломж

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Нийслэлд 2018 онд нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Түүнээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц болон газар чөлөөлөх, нөхөн олговор олгох арга хэмжээнд тус бүр  30  тэрбум төгрөг зарцуулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирач С. Батболд “ Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг үг хэлж нээхдээ  онцлов.

Гэр хороолол нийслэлд газар авч байгаа утаа, хөрсний бохирдолын эх үүсвэр гэж үздэг.  Үнэхээр тухайн бүсэд ийм нөхцөл бий. Гэвч тэдний дунд судалгаа явуулахад 80 гаруй хувь нь амьдрах орчин нөхцөлөө сайжруулж, тухайн газар нутагтаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй гэжээ. Энхүү судалгаан дээр үндэслэн  нийслэлийн удирдлага  гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалт,  дахин төлөвлөлтийн хүрээнд  200-300 өрхийг хангах хүчин чадалтай  “Дэд бүтцийн төв”  барих нь зөв гэж үзжээ.

Ийм төв нь нь  зоорьтойгоо  нийлээд 3 давхар байх зураг төсөл хийжээ.  Уг  давхарт усан хангамж, ариутгах татуурга,  дулаан , цахилгаан,  хангамжийн тоног төхөөрөмж   байрлуулна. Харин 1 дүгээр давхарт  ашиглалтын захиргаа байрлаж иргэдийн  шугам сүлжээний тооцоо хураамж, засвар үйлчилгээг хариуцна. Тэгвэл 2 дугаар давхарт жижиг дунд бизнесийг  дэмжих чиглэлээр  ашиглаж 15-20  ажлын байр бий болгохоор төлөвлөжээ  

Ер нь гэр хорооллын өрхийн нэг жилийн хэрэглээний зардал 1,210,000 төгрөг, түүнийг 12 сард  хуваахаар сард 60-130 мянган төгрөг болно  гэсэн тооцоо гарчээ.  Гэтэл орон сууцны өрхийн нэг жилийн хэрэглээний зардал 910 мянга 50  төгрөг  байдаг аж. Энэ нь сард 85-95,000 төгрөг болдог гэнэ .
Амьдрах нөхцөл  доогуур боловч орон сууцанд амьдардаг иргэдээс илүү зардал гэр хорооллынхон  төлж байна.Гэр хороолол хэсэгчилсэн “Дэд бүтцийн төв”-тэй  болсоноор нэг өрх  шугам сүлжээ ашигласныхаа  төлбөрт  жилд  1 сая  төгрөг болж зардал буурах  тооцооо гарчээ.   

Улаанбаатар хотын хамгийн их агаар, хөрсний бохирдолтой хэсэг гэгдэх Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 232 нэгж талбар (хашааны газар)-ыг хамарсан12,12 га газарт  “Дэд бүтцийн төв” –ийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барина. Уг төсөл нь  гэр хорооллын хамгийн анхны загвар  болох гэнэ.
Ийм дэд бүтцийн төвийн эхний 3 байршлын барилга угсралтын ажлыг энэ оны 4 дүгээр сард эхлүүлж 11 дүгээр сард  хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Одоо эхний   бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэж албаныхан мэдэгдэв.

Иргэд өөрийн өмчлөлийн газраас автозам, инженерийн болон нийгмийн  дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гарган оролцох үүргэтэй.

Харин аж ахуйн нэгжүүд байр дулаалах, салбар шугам сүлжээ татах, амины болон нийтийн  орон сууц барих ажлыг гэрээгээр гүйцэтгэнэ. Тэднийг   дулаалга болон салбар шугам сүлжээ татах, сантехникийн тоноглолын ажилд зориулж “Ногоон зээл” авах боломжоор хангах  юм байна.

Тэгвэл төрийн байгууллага албан тушаалтан “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын болон зохицуулалтын баримт бичиг, дүрэм журмуудыг боловсруулна. Түүнээс гадна  төслийн тогтвортой хөгжлийг хангана. Мөн тухайн бүсэд амины орон сууцанд тавигдах стандарт, шаардлага, норм дүрмийг боловсруулан батлана. Иргэдийн бүлгүүдийг төсөлд хамрагдах боломж нөхцөлөөр  хангана. Амины орон сууцыг төслийн хүрээнд  7 хувийн хүүтэй 25 хувийн урьдчилгаа төлбөртэй  ипотекийн зээлэнд хамруулах үүрэг хүлээнэ

“Дэд бүтцийн төв”-ийг төвийн шугам сүлжээнд холбохоос гадна тухайн нөхцөлд тохирсон, хатуу түлшний , цахилгаан , хийн түлшний зуух, газрын гүний дулаан гэх мэд  эх үүсвэрүүдтэй  байхаар тогтсон. Харин цэвэр усан хангамж, ариутгах татуурга нь төвийн шугамд холбогдохоос гадна мөн бие даасан  хэлбэртэй байна. Тэдгээр нь  сонгож буй технологиосоо хамаарч дотроо 3-30 хүртэл хувилбаруудтай байна гэж мэргэжилтнүүд тайлбалав.

Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөлт нь иргэдийн хүлээлт итгэл найдлага, хувийн хэвшлийн орлого олох нэг эх үүсвэр боломж болон хувирах бололтой. Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалтын зөвхөн гэр хорооллын бүсэд хийх ажлын  талаар дурьдхад ийм байна.

Эх сурвалж: MONTSAME.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53183
1 эможи
keyboard_arrow_up