БСШУС-ын сайд Ц.ЦОГЗОЛМАА яамны ТАМГЫГ дур мэдэн өөрчилж байжээ

2018 оны 1 сарын 18

Arslan.mn

Монгол улсад Төрийн билэг тэмдгийн тухай хууль, төрийн тамга, тэмдгийг хэрэглэхэд мөрдөх журам заавар гэж бий. Төрийн албанд орсон хэнбугай ч тусгаар улсын билэг тэмдгийг хүндлэн дээдлэх ёстой. Үүнийг ямар ч дарга, сайд өөрийн дураар өөрчилж, солих эрхгүй. Гэтэл Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад энэ эрх байдаг бололтой. Гэхдээ ямар учраас ийн хэлэгдэх болсныг тайлбарлая. УИХ-ын гишүүн, хатагтай Ц.Цогзолмаа 2017 оны аравдугаар сарын 21-нд БСШУС-ын сайдын албыг хүлээн авсан билээ. Яамыг хуугаар нь өөрчилж, их ажлыг эхлүүлнэ хэмээн гал цогтойгоор албаа авсан сайд маань гялалзсан хурдаар ажилласан нь үнэн.

Гэвч тэрбээр ажилд орсон даруйдаа яамны тамгыг шинээр үйлдүүлж, дардсынх нь хэвийг өөрчилсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тэгэхдээ чухам ямар өөрчлөлтийг хийсэн бэ гэвэл, тус яамны хуучин тамгыг солихдоо хуучин Монгол үсгээр, тогтсон стандартын дагуу “Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам” гэж бичих ёстой байтал “Монгол Улсын Боловсрол шинжлэх ухаан спортын яам” болгон сольжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Цогзолмаа сайд тамгаа хийлгэхдээ “СОЁЛ” хэмээх томоохон салбарыг ор тас алга болгосон аж.

Тамга бол тухайн байгууллагын үйл ажиллагаа , шийдвэрийг батлах хамгийн чухал зүйл. Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хувьд ийм чухал асуудалд анзаарч хянаагүй хайнга алдаа гаргав уу, эсвэл зориудаар СОЁЛ-ын салбарыг яамны үндсэн үйл ажиллагаанаас хасах сонирхолтой байв уу.

Хамгийн ноцтой нь, тамган дээр СОЁЛ гэх үг байхгүй ч яамны бусад хуулийн нэршил, хаяг, бичиг баримт, албан цаасанд БСШУСЯ гэсэн үг товчилсон, эсвэл дэлгэрэнгүй утгаараа бичигдэж байжээ. Түүгээр ч үл барам, аравдугаар сарын 21-нээс хойш нэлээд хэд хоногийн турш албан бичиг, баримт сэлтийг дандаа ийм алдаатай тамгаар баталгаажуулж байсан аж.

Үүний дараа мэргэжилтнүүд анхааруулахад, шуудхан л ганц хоногийн дотор яамны тамгыг дахиад үйлдвэрлүүлчихсэн гэдэг. Тэгвэл Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааварт “Гэмтэлтэй буюу анхны загвараас дардас нь зөрүүтэй тамга, тэмдэг ашиглахыг хориглох бөгөөд ийм тамга, тэмдгийг цагдаагийн байгууллагад хураалгаж шинээр хийлгэнэ” гэж заасан байдаг аж. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, 2017 оны аравдугаар сард болсон энэ явдлыг тэр чигээр нь хав даран өнгөрөөсөн бололтой.

Ингээд харахад, Монголын төрд хариуцлага, үүргийн тогтолцоо алдагдаж, даргын сэнтийд л суусан бол хэн ч байсан хуулийг давсан шийдвэр гаргаж, дүрэм журмыг уландаа гишгэх эрхтэй болдог ажээ. Ер нь яамны тамгыг алдаатай хийлгэж, түүгээр нь баталгаажуулж байсан тушаал, шийдвэрийг хүчинтэйд нь тооцох уу гэдэг нь асуудалтай.

... Тэрбээр ажилд орсон даруйдаа яамны тамгыг шинээр үйлдүүлж, дардсынх нь хэвийг өөрчилсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тэгэхдээ чухам ямар өөрчлөлтийг хийсэн бэ гэвэл, тус яамны хуучин тамгыг солихдоо хуучин Монгол үсгээр, тогтсон стандартын дагуу “Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам” гэж бичих ёстой байтал “Монгол Улсын Боловсрол шинжлэх ухаан спортын яам” болгон сольжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Цогзолмаа сайд тамгаа хийлгэхдээ “СОЁЛ” хэмээх томоохон салбарыг ор тас алга болгосон аж...

Эх сурвалж: "НИЙГМИЙН ШУУДАН" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
5
52515
6 эможи
keyboard_arrow_up