УНТАМХАЙ САЙД сэрсэний учир
Олон нийтийн сүлжээгээр дандаа нүд нь тас аниатай гардаг сайд хөшигний ард өрнөх том улс төрийн тайзнаа жинхэнэ унтамхай байсан бол ойрын өдрүүдэд сэржээ.
Мэдээж, элдэв эрх ашиг нь хөндөгдөж амар жимэр суухын аргагүй болоод өдөр шөнөгүй Засгийн газарт үлдэхээр гүйх. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрдэхэд Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэсийн даргаар тавигдсан байдаг.
Тодруулбал, өсөх ирээдүйтэй гэгдэх олон залуу улс төрчийн карьертаа халдсан концессийн гэрээ гэгчийг Үндэсний хөгжлийн газар хариуцдаг. Тэр дотор гэгээ бүртээ, асуудал бүртээ жинхэнэ нэг бүрчлэн хутгалдах хэлтсийн даргаар буюу концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албуудыг Д.Оюунхоролын нөхөр хамаараад суусан байгаа. МАН-ын шударга гишүүдийн уур хилэн Засгийн газраас МАК-ийн цагаан суваргын орд руу цахилгаан татах зэрэг хэд хэдэн компанитай концессын гэрээ байгуулсныг мэдсэнээр бадарсан.
Ямар ч байсан Д.Оюунхорол Ж.Эрдэнэбатыг “тархидаж” нуух хаах бүхний нь багалзуурыг эр нөхрөөрөө мануулсан байна. Дараа нь, “Тавантолгой”-д хувааж эзэн суусан Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар идэр залуухан Эдка сайдыг мөн тархидсан. Найрагч сайд найзыгаа Д.Оюунхоролын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаа /Яагаав, Зайсанд ажил шалгаж яваа сайдад борооны шүхэр барьж зогсоо зураг бас сошиалд шуугиагүй юу/ тавиулснаас эхлээд үйл явдлууд хөвөрч байна. Эндээс Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын эрх мэдлийн төрийн цус ойртолт тод харагдана. Ингэж концесст хамгийн их хамаарах сайд одоо залуучуудыг түлхчихээд Засгийн газарт дахиад үлдэнэ гээд хөөцөлдөөд, хутгаад гүйгээд байх нь ариун явдал уу?
Унтамхай сайдыг үлдээвэл ардын засгийн газар эхний оноогоо алдана
Унасан Засгийн газрын хоолойг боомилсон хамгийн том асуудал бол концессийн гэрээ. Түүнийхээ араас ичих нүүргүй элдэв тайлбар хэлж, эхнэр хүүхдээрээ түрий барьж суугаа залуухан улстөрчдийг харахаар “Их мөнгө нүд сохолдог...” гэх үг толгой тогших. Адаг сүүлдээ аль хавраас л шалгагдаад эхэлсэн гэж чих дэлсэх болсон найрагч сайд У.Хүрэлсүх рүү “Шоронд хийгээрэй, харъя. Гарч ирээд үзэлцэнэ шүү...” хэмээн төрийн ордонд хуурай агсам, согтуу тавих боллоо.
Үүл нь ирээд бороо орохын цагт үүдэн хойморын ялгаа юун. Үйл нь ирээд булхай илчлэгдэхийн цагт өөрийн буруугаа У.Хүрэлсүхийн өш хонзонгийн үр дагавар мэт харагдуулах гээд ч яахын. Энэ мэтчилэн концессийн асуудалтай улстөрчдийн муухай болчихоод байгаа концесс гэх үгэнд нэр нь хутгалдаагүй мөртлөө хамгийн их хамаатай, нууц хатантны олон нийтийн ой сэтгэхүйд тод үлдсэн нэр нь өнөөх унтамхай сайд. Унтамхай сайдыг үлдээвэл У.Хүрэлсүх Засгийн газар эхний оноогоо алдана.
Муур багш шиг унтаж байхдаа л бүгдийг зохицуулах хөл, гараа болгосон залуусаар төрийн механизмийг “хэмхэлж” өөрийн эрх хүслээр ажиллуулдаг байсан унтамхай сайд өмнөх тогтолцоогоо унахыг үл тэвчих нь бүхний нүднээ ил. Ховор ан амьтдыг ариглан гамнах учиртай сайдын талаар санаанд багтамгүй мэдээллүүд ч байдаг. Монголын мэргэжлийн анчдын холбоо, “Ногоон парламент” ТББ-ынхан удаа дараа мэдээлэл хийж, “Өмнө нь нууц тогтоолоор 240 орчим шонхор хууль бусаар агнах зөвшөөрөл олгосон.
Нэг шонхороос төлөгдөх учиртай 11 мянга 760 долларыг шамшигдуулж, 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан. Энэ удаад мөн нууц тогтоол гаргаж шонхор шувуу болон угалз хууль бусаар хил давуулсаар байна” хэмээн АТГ-аар шалгуулахдаа мэдэгдэж байсансан. Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлийн ч олон мэдээлэл, гомдол байдаг.