Цэцэрлэгт ирээгүй хүүхдийг ирснээр бүртгэж хоолны мөнгө авдаг байсан нь тогтоогджээ

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын(2026.11.18) ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Боловсролын яамны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн хичээлийн жилд эцэг эхчүүд хоолны зардлаас 1000 төгрөг хуваалцаж, хяналт тавьсан. Тэгэхэд 10-15 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Энэ нь өмнөх жилүүдэд хуурамч ирц бүртгэж байсан гэсэн үг юм. Ирээгүй хүүхдийг ирснээр бүртгэж хоолны мөнгөнөөс завшдаг байжээ. 

Хоолны зардлыг 500, 1000 төгрөгөөр эцэг эхчүүдтэй хуваалцснаар хоолны чанарын тогтолцоо, сургуулийн хүүхдийн ирцийг давхар хянах боломжтой. 

Хоолны үйлчилгээнд бүх хүүхдийг тэгш хамруулахтай холбоотой хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тохирсон орц, найрлага бүхий хоолоор үйлчлэх ажлыг эхлүүлээд байна. Цаашид ЕБС-ийн хүүхэд бүрийг насанд нь тохирсон хоолны үйлчилгээгээр хангах чиглэлээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж, тодорхой үр дүнгүүд гарч буй. 

Тухайлбал, хүүхдийн хоол тэжээл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төвийг байгууллаа. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн хангамжийн тогтолцоог бий болгох зорилгоор Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх сайн төслүүд байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671549
1 эможи

keyboard_arrow_up