ДХИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2026 оны 11 сарын 03

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2026.11.03/ Их сургуулийн “Соёмбот” танхимд боллоо.

Хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/210, Их сургуулийн захирлын 2026 оны А/375 дугаар тушаалаар тус тус баталсан “Их сургуулийн эрдмийн болон хүндэт цол олгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Хүндэт болон Эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэв.

Хянан магадлах комиссын дүгнэлтийг комиссын ахлагч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул танилцуулж, нэр дэвшигчдийн материал, холбогдох баримт бичгийг журамд заасан болзол, шалгуурын дагуу хянан магадалсан талаарх мэдээллийг хүргэлээ.

Arslan.mn

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хянан магадлах комиссын дүгнэлтийг хэлэлцэн, нэр дэвшигчид холбогдох болзол, шалгуурыг хангасан тухай комиссын шийдвэрийг дэмжиж шийдвэрлэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671360
0 эможи

keyboard_arrow_up