Дотоод хэргийн их сургуулийг “Эрдэм шинжилгээний байгууллага”-аар БАТЛАМЖИЛЛАА

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг “Эрдэм шинжилгээний байгууллага” болохыг батламжиллаа.

Тус батламжид Дотоод хэргийн их сургууль нь дээд боловсролын сургалтын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан болохыг дурдсан байна.

Батламжийг Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Баярбаатар өчигдөр /2026.10.29/ Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаярт гардуулан өглөө.

Энэ нь Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, шинжлэх ухааны чадавхыг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд албан ёсоор баталгаажуулж буй чухал үйл явдал юм. Ингэснээр үндэсний болон олон улсын түвшинд судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болох ач холбогдолтой.

Энэхүү батламж нь Дотоод хэргийн их сургуулийн хөгжил дэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө мэдлэг оюунаа зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад буурлууд, эрдэмтэн судлаачид, багш, ажилтан, алба хаагчдын олон жилийн хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн билээ.

Arslan.mn

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671311
1 эможи

Зочин
2026-10-30 15:39
Их сургууль эрдэм шинжилгээний байгууллага болохыг Эдийн засгийн яам шийддийм уу!!! Онигоотой тер шуу нээрээ.
ДХИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up