Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний багш нарт ТЭРГҮҮН ДЭЭД “ЭРДЭМ“ ШАГНАЛ гардууллаа

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь баярын өдрийг тохиолдуулан 2025-2026 оны хичээлийн жилд амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан тэргүүний багш нарт Их сургуулийн тэргүүн дээд “Эрдэм” шагнал хүртээлээ. Шагналыг Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд гардуулав.

Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Тэргүүний багш”-аар Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Саранцэцэг, “Тэргүүний заах арга зүйч багш”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболд, “Тэргүүний зөвлөх багш”-аар Гадаад хэлний институтийн ахлах багш, цагдаагийн хошууч Д.Долгоржав нар шалгарч, Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дээд “Эрдэм” шагналын эзэд боллоо.

Тэргүүн дээд “Эрдэм” шагналыг Дотоод хэргийн их сургуулийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш, судлаач, албан хаагчдад олгодог билээ.

Бүрэлдэхүүн сургуулийн “Шилдэг багш”-аар Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Түвшин-Эрдэнэ, Хилийн албаны сургуулийн Цэргийн хэргийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Э.Сандагжав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Батжаргал, Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, ахмад Б.Ням-Уяа, Шинжлэн магадлах ухааны сургуулийн Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Энх-Онон, Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, хошууч Ш.Эвсанаа, Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Ё.Отгонбаяр нар тодорлоо.

Arslan.mn

Энэ үеэр бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг багш нарын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж сонирхуулав. Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нараас 2025-2026 оны хичээлийн жилд хөдөлмөр, бүтээл, хичээл зүтгэлээрээ онцгойрч шагнал хүртсэн эрхэм багш нартаа халуун баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670960
0 эможи

ДХИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up