Монголын шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын олимпиадаас сайхан мэдээ үргэлжилж байна.

Тэгвэо Монголын эмэгтэй шигшээ баг VII өрөгт гарааны чансааны 8-р эрэмбийн Францын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр охид маань 7 өргийн 6-д нь ялалт байгуулж, 189 багаас 7-р байрт бичигдэж байна. 

Энэ талаар Г.Занданшатар "Энэ бол бахархах амжилт. Гэхдээ тэмцээн хараахан дуусаагүй. Цаана нь шийдвэрлэх дөрвөн өрөг бий.

Монголын охид маань өрөг бүрийн ард асар их бэлтгэл, тэвчээр, багийн хүч байдгийг харуулж байна. Одоо энэ эрчээ хадгалж, улам урагшлах хэрэгтэй.

Эрэгтэй шигшээ баг маань ч өчигдөр Угандагийн багийг 3:1 харьцаагаар хожиж, 7 өргийн дараа 4 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Манай залуусын хувьд энэ олимпиадад дэлхийн чансаа өндөр шатарчдын эсрэг зоригтой тоглож байна. Х.Итгэлт 2693 рейтингтэй GM Awonder Liang-ийг хожиж, М.Амилал 2725 рейтингтэй GM Hans Niemann-тай, С.Билгүүн 2577 рейтингтэй GM Elham Amar-тай тус тус тэнцсэн нь манай эрэгтэй багийн чансаа, боломжийг харуулсан сайхан тоглолтууд байлаа.

Охид, залуусаараа бахархаж байна. Цаана нь шийдвэрлэх дөрвөн өрөг үлдлээ. Эцсийн өрөг хүртэл нь хамт байж, багаа дэмжинэ ээ." гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670816
0 эможи

keyboard_arrow_up