Хэрэв таны хүүхэд 6-аас доош настай бол богино “reel“ үзэхийг нь яаралтай зогсоогоорой

2026 оны 9 сарын 01

Arslan.mn

Сэтгэлзүйч Г.Наранбаатар "Хэрэв таны хүүхэд 6-аас доош настай бол богино reel үзэхийг нь яаралтай зогсоогоорой" гэж зөвлөв.

Тэрээр "Богино хэмжээний shorts болон reels тогтмол үзэх нь бага насны хүүхдийн цаашид хөгжсөөр байх ёстой анхаарал төвлөрөх чадварыг бууруулж, хугацааг нь богиносгож, сурч хөгжих чадварыг нь бууруулдаг.

Мөн түүнчлэн нойрны чанарт нөлөөлдөг.

Энэ үеийн хүүхдүүдийг дэлгэцээс хол байлгах нь бараг л боломжгүй гэдгийг ойлгож байна.

Тиймээс ядаж хүүхдийн сонирхлыг татахын зэрэгцээ хөгжүүлж чадах зарим сувгийг санал болгож байна:

  • Number blocks
  • AlphaBlocks
  • Science Bob
  • Dr. Binocs
  • Curious george
  • Bluey. Орчин үеийн хүүхдийн хамгийн сайн хөгжүүлэгч хүүхэлдэй гэж сэтгэл судлаачид үнэлдэг
  • Mister Rogers' Neighborhood.

Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, мэдрэмжээ ойлгох, уур бухимдлаа зохицуулах, хүлээж сурахад зориулсан контент." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670460
0 эможи

keyboard_arrow_up