Дотоод хэргийн их сургуульд олон улсын “IELTS” шалгалтын албан ёсны төв нээгдлээ

2026 оны 5 сарын 29

Arslan.mn

Дотоод хэргийн их сургууль олон улсын “IDP” (International Development Program)-тэй хамтран англи хэлний түвшин тогтоох “IELTS” шалгалтын албан ёсны төвийг нээлээ. Энэхүү төв нь сургалтын чанар, олон улсын хамтын ажиллагаа болон хэлний боловсролын орчныг шинэ шатанд хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

“IELTS” шалгалтын төв нь багш, алба хаагч, сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн тус төвд бусад сургуулийн сурагч, оюутан залуус болон иргэд “IELTS” шалгалт өгөх боломжтой.

Цаашид Дотоод хэргийн их сургууль олон улсын стандартад нийцсэн сургалтын орчныг бүрдүүлэх, хэлний боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669131
1 эможи

Зочин
2026-05-29 18:46
Терийн сургуулиуд ч дээ!
keyboard_arrow_up