ДХИС “Ногоон сэтгэл“ мод тарих сайн үйлсийн аяныг зохион байгууллаа

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Дотоод хэргийн их сургууль болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Ногоон сэтгэл" мод тарих сайн үйлсийн аяныг 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Сэтгэцийн эрүүл мэнд болон байгаль орчны харилцан хамаарлыг олон нийтэд таниулах, сонсогч, суралцагчдын нийгмийн идэвх, сайн үйлсийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг аянд Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн багш, албан хаагч, сонсогчид болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтан, сайн дурын иргэд оролцов.

Тус аяны хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ногоон байгууламжид нийт 500 ширхэг мод тарьж, мөн байгаль орчин ба сэтгэцийн эрүүл мэндийн талаарх видео контент бүтээж, “Сэтгэлийн үг” сэдэвт захидал, гэрэл зургийн самбар ажиллуулан оролцогчдын эерэг сэтгэгдэл, уриалгыг түгээсэн юм.

Энэхүү сайн үйлсийн аян нь байгаль орчноо хайрлан хамгаалах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамтын оролцоо, нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан чухал үйл ажиллагаа болсныг зохион байгуулагчид онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669067
0 эможи

keyboard_arrow_up