Монгол сурагч Грекийг зорих эрхээ авлаа
2026 оны 5 сарын 22

KGL олон улсын Англи хэлний олимпиадын Үндэсний 2-р шат амжилттай болж өндөрлөж, энэ жилийн хамгийн онцлох амжилтын эзэн тодорлоо.
Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 141-р сургуулийн 7-р ангийн сурагч KGL 2026 олимпиадад Монгол Улсаас хамгийн өндөр оноо авч, 2026 оны 10-р сард Грек улсад зохион байгуулагдах KGL Global Event-д оролцох эрхээ албан ёсоор авлаа.
Энэхүү амжилт нь зөвхөн нэг сурагчийн хөдөлмөр бус, багш, эцэг эх, сургуулийн хамт олны хамтын ажиллагааны үр дүн юм.
Монгол хүүхдүүд дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой гэдгийг энэхүү амжилт дахин баталлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669042
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
