З.Цогтгэрэл: Багш нарын цалин 2026.01.01-нээс 50 хувиар нэмэгдэнэ гэсэн ч хэрэгжээгүй

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

Боловсрол, Эрүүл мэндийн салбарын цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан ажилчдад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос мэдээлэл өглөө.

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "2026 оны улсын төсөвтэй холбоотойгоор бид шаардлагатай тавьж, суулт, ажил хаялт зарласны эцэст цалингийн нэмэгдлийн үр дүнд хүрсэн. 

Гэтэл зарим багш өмнө нь авч байсан цалингаа бүр хасуулчихлаа гэж мэдэгдсэн.

"Бид цалингаа нэмэгдүүлэх биш харин хасуулчихсан юм биш үү" гэдэг асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.

1 дүгээр сарын цалингаа багш нар өнөөг хүртэл аваагүй байна. Батлагдсан төсөв нь хүрэхгүй байна гэдэг шалтгаантай. 2025 онд батлагдсан төсвөөсөө энэ жил буурсантай холбоотой. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийг зөрчсөн. Гурван яамны сайдын тушаалыг зөрчиж ур чадварын нэмэгдлийг цалинд шингээсэн гэдэг үндэслэлээр гар дээрээ нэмэгдлээ авахгүй байна. 

Иймд Засгийн газар хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид тэмцэл, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667365
1 эможи

keyboard_arrow_up