Олон улсын мастер Э.Энхрий тэргүүлэгч 4 шатарчны эгнээнд жагсаж байна

2025 оны 10 сарын 10

Arslan.mn

Албанийн Дуррес хотод өсвөрийн шатарчдын ахлах насны ангиллын 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өргийн тоглолт өчигдөр боллоо.

14, 16, 18 насны ангилалд болж буй тус тэмцээнд оролцогчид 1/2-ийг ардаа орхив. 

Энэ тэмцээнд манай улсаас зургаан шатарчин оролцож байгаа бөгөөд өчигдөр зургаа дахь тавилд дөрөв нь өрсөлдөгчөө хожиж, нэг нь тэнцсэн бол нэг нь хожигджээ.

14 насны хөвгүүдийн ангилалд Арена фиде мастер Б.Цолмон 2.5, охидод кандитат мастер Н.Содгэрэлт 3.5, 16 насны хөвгүүдэд ФИДЕ мастер Б.Тэнүүнболд 3.5, охидод Э.Одмаа 4.0, 18 насны хөвгүүдэд ФИДЕ мастер Х.Өлзийхишиг 3.5, охидод олон улсын мастер Э.Энхрий 5.0 оноотой явна. Э.Энхрийгийн хувьд тэргүүлэгч дөрвөн шатарчны эгнээнд жагсаж байгаа юм.

Тэмцээн швейцар системээр 11 өрөг үргэлжилж, энэ сарын 15-нд медальтнууд тодорно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665858
0 эможи

keyboard_arrow_up