Монгол Улс англи хэлний олимпиадын дэлхийн аваргатай боллоо
Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр суралцуулах чиглэлээр шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн “Хиппо – хил хязгааргүй англи хэл” хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага 2012 оноос Англи хэлний Олон улсын олимпиадыг улс, тив, дэлхийн гэх шатлалаар зохион байгуулдаг.
Өдгөө 13 дахь удаагаа болсон уг нэр хүндтэй олимпиадын 2025 оны аваргууд өнгөрөгч 9 дүгээр сарын 29-нд Итали улсад тодорсон байна. Нийт 73 орны 6-12 насны 93,224 сурагч 12 насны ангиллаар оролцсон уг олимпиадын WORLD FINAL шатанд 317 оролцогчоос Монголын 19 сурагч багтсан байна.
Хамгийн олон орны, олон сурагч өрсөлдсөн Hippo 4 буюу ахлах ангийн ангилалд Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч 17 настай Бямбадоржийн Дөлгөөнхэрлэн 93,75 оноогоор тэргүүлж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулсан бахдам амжилтыг үзүүллээ.
Уг ангилалд Эрдэнэбадрахын Оюу 5-д, Гантөгсийн Индра 13-т, Жамьянсүрэнгийн Солонго 17-д эрэмбэлэгджээ.









