Бага ангийн сурагчдын I улирлын амралт 12-р сарын 15-нд эхэлнэ

2025 оны 9 сарын 12

Arslan.mn

Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц батлагдсан байна.

Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. 

Сурагчдын I улирлын амралтыг өмнөх жилүүдэд 10-р сард тав хоногоор өгдөг байсан бол энэ хичээлийн жилд хойшлуулж: 

  • Бага анги- 2025 оны 12-р сарын 15-наас 2026 оны 1-р сарын 23
  • Дунд анги- 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 23  
  • Ахлах анги-2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16-ныг дуустал амарна. 

Сурагчид 10-р сарын 20-24-нийг дуустал бие даалтын долоо хоногтой бөгөөд энэ үед танхимаар хичээллэхгүй юм байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665347
0 эможи

keyboard_arrow_up