Боловсролын яам: Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд “поло“ цамц нэмэх шийдвэр гарсан
2025 оны 8 сарын 19
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд "поло" цамц нэмж сонголттой болгохыг судалж, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох саналыг боловсруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр үүрэг болгосон ч эцсийн албан ёсны шийдвэр гараагүй байсан.
Тэгвэл энэ талаар Боловсролын яамнаас тодруулахад, "Өчигдөр /2025.08.19/ Стандарт, хэмжил зүйн газарт стандартын нэгдсэн хуралдаан болж, сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмэхийг дэмжиж, санал нэгдсэн. Харин поло цамцанд тавигдах шаардлага, химийн орц найрлага, материалын чанарын талаар дахин хуралдаж, нарийн стандарт тогтохоор болсон" гэдэг хариу тайлбарыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
664878
1 эможи
Зочин
2025-08-19 12:06
Ямар ч хариуцлагагүй, 8 сарын 20 болчихоод байхад одоо ч нэг асуудал олигтой шийдэж чадахгүй, бэлгэл ажил хангалтгүй. маш муу баг ажиллаж байна даа энэ яаманд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс