Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
2025 оны 8 сарын 11
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл улсын хэмжээнд маргааш эхэлнэ.
Бүртгэл наймдугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан үргэлжилнэ.
Энэ жил 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 78,189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664773
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс