2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтыг нэг долоо хоног СУНГАЛАА

2025 оны 8 сарын 04

Arslan.mn

2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. 

Тодруулбал, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан байна. Ингэснээр бага ангийнхан арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээллэж эхлэх юм.

Харин дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орно.

Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж.

Түүнчлэн Боловсролын Яамнаас өгсөн мэдээллээр “Өвлийн амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ.

Энэ нь зургаадугаар сарын 8-12-ны хооронд хичээл амарна гэсэн үг. Зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын долоо хоног байна. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664679
1 эможи

Зочин
2025-08-04 12:52
Дээд боловсролыг самарчихаад яаж Монголын хегжил ярих бэ?!
keyboard_arrow_up