Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

2025 оны 8 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

  • 2 настай - 30304
  • 3 настай - 31843
  • 4 настай - 35698
  • 5 настай - 37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

Хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт гаргах заавар

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA цахим системээр илгээх боломжтой.
  • Е-MONGOLIA цахим системээр орох боломжгүй иргэд жил бүрийн заасан хугацаанд багтаж өөрт ойр байрлах цэцэрлэгт очиж дэмжлэгийн багт хандаж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой. 

ХАЯГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ГЭЖ БУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

1. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.

2. Орон нутгийн хаягтай иргэн Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.

3. Түр оршин суугчийн хүүхэд Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.

Arslan.mn

 

Эх сурвалж: Боловсролын яам 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664673
0 эможи

keyboard_arrow_up