Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжингийн их сургуулийг төгсөж, магистрын зэрэг хамгааллаа

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжингийн их сургуулийг төгсөж, магистрын зэргээ амжилттай хамгаалжээ.

Тэд 2016 онд ой тогтоолтын спортоор өсвөрийн дэлхийн аварга болж, олон улсын их мастер цол хүртэж байв. Мөн 2017 онд Н.Мөнхшүр багц хөзөр цээжлэх төрөлд 1 цагт 1924 хөзөр, Н.Энхшүр 30 минутад 5445 цифр цээжилж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоосон юм.

Энэ талаар цахим хуудаснаа, “Ингээд магистрын зэргээ амжилттай хамгаалаад сургуулиа төгсөж байна. Гадаад оюутнууд дунд дипломаа хамгийн сайн бичсэн гэдэг өндөр үнэлгээг профессор багш нараасаа авлаа. Судалгааны ажилд маань дэмжиж тусалсан хүмүүстээ, мөн бүхий л үед дэмжиж байдаг гэр бүл, ах дүү, найз нөхдөдөө маш их баярлалаа. Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх амьдралын маань нэгэн шинэ хуудас эхэлж байна” хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664005
1 эможи

keyboard_arrow_up