Б.Чойжилжав : “Мөнгөн чавхдас“ морин хуурын сургалтад 5-60 хүртэлх насныхан суралцдаг онцлогтой

2025 оны 5 сарын 27

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус морин хуур хөгжмийг сонирхон суралцах нь нэмэгдсэн. Үүнд морин хуурын багш нарын болоод сургалтын төвүүдийн оролцоо их юм. 

Тэгвэл 12 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй морин хуурын "Мөнгөн чавхдас" сургалтын төв нь 2025 оны хаврын ээлжит тайлан тоглолтоо хийжээ. 

"Мөнгөн чавхдас" сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Б.Чойжилжав тайлан тоглолтоо нээж хэлсэн үгэндээ "ЕБС-ийн сурагчид, хүүхэд залуучууд морин хуур хөгжмийг суралцах хүсэл сонирхол нь нэмэгдсэн. Монгол хүн гэх ондоошлыг морин хуур үндэсний хөгжмөөрөө дамжуулан хүүхэд, залуусдаа хүргэхийн тулд манай сургалтын төвийн морин хуурын багш нар хичээлийн агуулгадаа анхаарч ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлигийн хүрээнд энэ жил сургалтын төвийнхөө тайлан тоглолтоо Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд хүмүүст нээлттэй толилуулж, зохион байгуулж байна. Манай сургалтын төвийн суралцагчид жилийн хугацаанд сурсан мэдсэнээ эцэг, эх, асран хамгаалагч, найз нөхдөдөө Хаврын эгшиглэнтайлан тоглолтоороо дамжуулан танилцууллаа. 

Манай сургалтын онцлог нь 5 наснаас 60 хүртэлх насны суралцагчид байдаг.

Өнөөдрийн үйл ажиллагаа бол бидний хөгжмийн баяр юм. Дөнгөж үсэг үзээд үсэглэлийн баяраа хийдэг бол суралцагчид маань хөгжим гэж мэдэхгүй байхдаа суралцаад баяраа хийж байгаа учраас энэ бол бидний хөгжмийн баяр. Морин хуур суралцагчид нот мэддэг болохоос гадна хөгжмөөр дамжуулан төлөвшлийг давхар бий болгодогоороо онцлог" гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663662
1 эможи

batsuld choi
2025-05-28 09:32
гоё
Морин хуурч
2025-05-28 06:41
Сайхан арга хэмжээ болж өнгөрсөн хөгжимдөө шандан суралцаж байгаа авьяаслаг хүүхэд багачуудад амжилт хүсье. Морин хуурын талаар дандаа сайхан мэдээлэл оруулдаг арслан.мн хамт олонд ажлын амжилт хүсье
keyboard_arrow_up