Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Гүржийн Саломе Мелиаг хожлоо

2025 оны 4 сарын 15

Arslan.mn

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй "FIDE Women's Grand Prix" цувралын 2024-2025 оны улирлын тав дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул анх удаа гран при тэмцээнд оролцож буй Гүржийн Саломе Мелиаг хожлоо. Ингэснээр тэрээр Хятадын  Жу Жинер, Энэтхэгийн Дивия Дэшмух, Оросын Полина Шувалова нартай ижил нэг оноотой  тэргүүлж байна.

Б.Мөнгөнтуул өнөөдөр 17.30 цагаас хоёр дахь өрөгтөө Хятадын GM /Их Мастер/ дэлхийн эмэгтэй чансааны 11-т эрэмбэлэгдэж буй Жу Жинертэй тоглоно.

Жу Жинер эхний өрөгт Энэтхэгийн Харика Дроновалиг хожсон юм. Пунигийн гран при дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

Б.Мөнгөнтуул мастер гурван цувралд оролцохоос эхнийх болох Казахстаны Шымкентэд 9-10 дугаар байрыг хуваан эзэлсэн бол Монакод 1-3 дугаар байрт орсон. Тэрээр хоёр цувралын нийлбэрээр 121.67 оноогоор чансааны долоодугаарт жагсаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662797
1 эможи

Зочин
2025-04-15 18:12
БАЯР ХҮРГЭЕ.
keyboard_arrow_up