БНСУ-ын шатрын аваргын дэд байрт монгол залуу шалгарчээ

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

БНСУ-ын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ оны хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болсон байна.

Энэхүү тэмцээнд “Samsung” корпорацид олон улсын стратегийн ахлах менежэрээр ажилладаг монгол залуу болох Р.Эрдэнэтулга оролцож стандарт болон блиц төрөлд тус бүр дэд байр эзэлжээ.

Тэрбээр стандарт төрлийн долоон өрөгт зургаа хожиж зургаан оноогоор хоёрдугаарт орсон бол рапид төрөлд 58 тамирчин өрсөлдөхөд Р.Эрдэнэтулга таван оноогоор зургаадугаарт орсон юм. Ингэснээр тус улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Дэлхийн цомын тэмцээн, олимпиадуудад оролцох боломжтой болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662097
1 эможи

keyboard_arrow_up