Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдад сар бүр ХООЛНЫ МӨНГӨ өгнө

2025 оны 2 сарын 10

Arslan.mn

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. 

2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг олгох юм. /“Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан журмын дагуу/

Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, жил бүр нэмэгдүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661652
1 эможи

keyboard_arrow_up