МУИС, МҮИС хоёр сургуулийн нэрийн МАРГААН эцэслэн шийдвэрлэгджээ
2025 оны 2 сарын 05
2020 онд эхэлсэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэрийн маргаан гурван шатны шүүхээр явж 2022 онд МУИС-ийн талд шийдвэрлэгдсэн. Улмаар УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл МҮИС-ийн зүгээс УБЕГ-ын байцаагчийг “МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байна.
Энэ нэхэмжлэхэд холбогдох гурван шатны шүүх хурал өнгөрсөн хугацаанд үргэлжилсээр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдсэн талаар МУИС-аас мэдээллээ.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын их сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661570
0 эможи
Зочин
2025-02-05 20:53
Монголын дээд боловсролд терийн сургуулийн монопол хирээс хэтэрлээ!!! МУИС бол газраа зарсан, улс терчдын шахааны бизнес, хоцрогдлын туйл болсон монголын гамшиг юм!!!
Ард
2025-02-05 12:04
МҮИС ямар бүдүүлэг юм Багш нар нь МУИСийг төгссөн байгаа Ичээч !!!!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс