Б.Сэмжидмаа: “Эрин Эверест Интернешнл” сургуулийг төрд авснаар Баянгол дүүрэг сургууль, цэцэрлэгийн асуудлаа 100 хувь шийдвэрлэлээ

2025 оны 1 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаагаа эрхэлдэг “Эрин Эверест Интернешнл” сургуулийг төрийн өмчид авлаа. Ингэснээр тус хороонд хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд явах боломж бүрдлээ. 

Тус сургуулийн төрийн өмчид хүлээн авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон бусад албаныхан, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. 

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа энэ үеэр "Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны маш олон иргэдээс сургуультай болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй маш олон хүмүүс ажиллаж, богино хугацаанд шийдэл гарган ажлын хэсэг байгуулсны үр дүнд Эрин хороолол дунд үйл ажиллагаагаа эрхэлдэг “Эрин Эверест Интернешнл” хувийн сургуулийг төрийн өмчид авах ажлыг эхлүүлж, өнөөдөр ийнхүү ажил хэрэг боллоо. Тус сургуулийг төрийн өмчид авчнаар Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд амьдардаг 2000 орчим хүүхэд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломж бүрдэж байна. Юуны түрүүнд бидний хүсэлтийг хүлээн авч хүүхдийн төлөө ЗА гэж хэлж, биднийг дэмжсэн “Эрин Эверест Интернешнл” сургуулийн хамт олонд дахин талархал илэрхийлье. 

Өмнө нь 29-р хорооны хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн сургуульд суралцах, Энхжин, Эрдмийн өргөө зэрэг гэрээсээ хол сургуульд суралцаж байсан. 

Бидний зүгээс анги дүүргэлтийг хэтрүүлэхгүй байх, багшийн ачааллыг бууруулах зүгээс анхаарч ажиллана. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” хувийн хэвшлийн сургуулийг төрд авах саналыг анх гаргаж өнөөдрийг хүртэл холбогдох газруудтай зөвшилцөн ажиллаж үр дүнд хүрлээ. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо 10 мянга гаруй хүн амтай, 4000 орчим бага насны хүүхэдтэй боловч төрийн өмчийн сургууль байхгүй нь хамгийн том асуудал болоод байсан юм. Тэгвэл 1-р сарын 27-ны өдрөөс эхлэн 29-р хорооны хүүхдүүдийг Эрин сургуульд хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна. 

Гэртэйгээ ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг зарчмыг баримтлан өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн хэмжээнд сургуульгүй байсан хороодын асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд 29-р хороо үлдээд байсан юм. Энэ асуудал ийнхүү шийдэгдсэнээр Баянгол дүүргийн бүх хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд явдаг болж чадлаа. Дэмжиж ажилласан Хотын дарга Х.Нямбаатар болон Салбарын сайд нарт талархал илэрхийлье.

Arslan.mn

“Эрин Эверест Интернешнл” сургууль нь 960 хүүхдийн суудалтай, хөл бөмбөгийн 1700 м.кв гадаа талбайтай бөгөөд бүх тоног төхөөрөмж, ширээ сандалтай нь төрд худалдан авч, төрийн өмчийн сургууль болголоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661295
1 эможи

keyboard_arrow_up