Манай улсын гурван тамирчин 4 жил тасраад байсан “Ой тогтоолтын олон улсын их мастер” гэх цол хүртлээ

2024 оны 12 сарын 09

Arslan.mn

Турк Улсын Истанбул хотод болж буй 33 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын шигшээ багийн 31 тамирчин,  5 багш оролцлоо.

Уг тэмцээнээс манай улсаас 9 мастер цолтон төржээ. Тодруулбал, "Олон Улсын Их Мастер" цолны болзлыг Э.Үүрийнцолмон, О.Наранзул, Ц.Оюун-Эрдэнэ нар хангалаа. Тус цол нь ой тогтоолтын спортын хамгийн том цол бөгөөд 2019 оноос хойш манай тамирчид тус цолны эзэд болоогүй байсан бол энэ жил 3 цолтон нэмэгдлээ.

Харин “Олон Улсын Мастер” цолны болзлыг Б.Батсоёмбо, Э.Билгүүнтөгс, Г.Намуундэлгэр, Н.Марал, Б.Мөнхтүшиг, Б.Сэлэнгэмөрөн нар хангаж 14 жилийн хугацаанд нийт 69 мастер цолтой тамирчидтай боллоо.Тус “Олон улсын мастер” цолны болзлыг доорх шалгуурыг хангасан тохиолдолд олгодог.

- 1 цагт 1400+ цифр

- 1 цагт 14+ багц хөзөр

- 1 багц хөзрийг 40 секундээс бага хугацаа

- Нийлбэр оноогоо 3000-аас дээш давуулсан тохиолдолд олгодог.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660552
0 эможи

keyboard_arrow_up