Төсвийн мөнгө уйлдаггүй буюу Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн “ТАНСАГЛАЛ“

2024 оны 12 сарын 03

Arslan.mn

Улс үрэлгэн зардлаа тана гэж ард иргэд шаардаж, шүүмжилж байхад эсрэгээрээ Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн тансаглал нэмэгдэж, өөртөө  сарын 30-60 сая төгрөгийн цалин олгож байж болзошгүй гэсэн шүүмжлэл цахим орчинд өрнөж байна. Гэвч энэ нь үнэний ортой аж. 

Д.Сүрэнчимэгийн хувьд өмнө нь өөрийн сургалтын төвөөрөө дамжуулан хичээл заадаг байснаа төрд шургалсан нэгэн. Удирдлагын академийг төрийн удирдах албан тушаалтан заавал төгсөнө гэсэн "лобби" ажиллагааг амжилттай явуулж, төрийн байгууллагуудаас мөнгө саадаг сургууль болж хувирсан. 2025 оны төсөвт Удирдлагын академийн барилгыг засварлахад татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбумаар нь гаргуулахаар тусгуулсан байсан. Хувийн бизнес нь амжилтыг олохгүй болохоор төрд шургалж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог үйлдэл Монголд л байна. 

Манай мэдээллийн редакциас Удирдлагын академийн шилэн данснаас хэрхэн нууцаар тансагладаг талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд 47 орчим сая төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр удирдлагын цалинд  гэж захиран зарцуулжээ.

Мөн Удирдлагын академийн энэ оны шилэн данснаас харахад дан онлайн гүйлгээ хийгдсэн байна. Гэхдээ ихэнх гүйлгээ нь ямар зориулалттай, яагаад шилжүүлсэн бүрхэг байна. 

 Ялангуяа гадаад томилолт, сургалт нэрийдлээр аялал зугаалга, амралтад их хэмжээний мөнгө зарцуулсан нь шилэн данснаас нь харагдана. Тухайлбал, онгоцны тийз, гадаадад амарч зугаалахад хэдэн зуун сая төгрөг үрснийг шилэн данснаас харагдана. 

Энэ онд гэхэд л гадаад сургалт нэрийдлээр 200 гаруй сая төгрөгийг "Аэрмаркет" -д тийз бичүүлэхэд захиран зарцуулжээ.

Тухайлбал, 2024 онд: 

  • 2024 оны дөрөвдүгээр сард: Сургалтын тийзний үнэ БНСУ руу-34,228,600 ₮ /Аэрмаркет ХХК рүү/
  • 2024 оны тавдугаар сард: Сургалтын тийзний үнэ -30,906,400 ₮  /Аэрмаркет ХХК рүү/
  • 2024 оны тавдугаар сард: Сургалтын тийзний үнэ-30,906,400 ₮/Аэрмаркет ХХК рүү/
  • 2024 оны зургаадугаар сард: Томилолт Онгоцны билет-11,619,400
  • 2024 оны наймдугаар сард: Туршлага судлах зардал- 10,200,000 ₮
  • 2024 оны долдугаар сард: Гадаад сургалтын зардал-74,675,900₮ /Аэрмаркет ХХК рүү/

2023 онд:

  •  English Fella Educational Cord – 387 сая,  Хонгор Сафари Хантинг ХХК-  326 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зөвхөн онгоцны тийз худалдан авахад 200 сая төгрөг зарцуулжээ. Ингээд ганц сарын дотор 900 сая төгрөгийг гадаад томилолт арга хэмжээнд зарцуулсан байна. 

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, хаашаа,  ямар томилолтоор хэдэн хүний ниссэн талаар мэдээллийг хавсралт оруулагүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн   2024 оны 6 сард баримтат кино хийх нэр дор сонгуулийн өмнө 450 сая төгрөгийг 2023 онд байгуулагдсан шинэ газарт шилжүүлсэн. Ер нь нэг сургуулийн ойн богино хэмжээний баримтыг киног 100 сая дотор л хийдэг гэхэд болно. Гэтэл тус газар 500 сая төгрөгөөр кино хийлгэжээ.  

Ингэж төсвийн мөнгийг өөрийн дураар зарцуулж байгаа Д.Сүрэнчимэгт ХАРИУЦЛАГА ТООЦОХ хүн алга уу.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660476
1 эможи

ДТ
2024-12-04 15:15
Энэ шуналтай авгайг зайлуулаач шунал нь дэндсэн хүн шүү Уг нь шоронд орох болзолыг хангасан бнашдээ
Зочин
2024-12-04 08:51
Статус нь тодорхой энэ газрыг татан буулгах хэрэгтэй. Монголын боловсролыг хуйсээр самарсан ЕС-ын холбоотон гээ биздээ!!!
Иргэн
2024-12-03 23:53
Удирдлагын академи шоуны сургууль, ихэнх багш нар нь хоцрогдсон, олигтой юм заах мэдлэггүй. Жаахан чанаржуулмаар юм!!!
Зочин
2024-12-03 22:40
Энэ улсад эзэн байна уу.
Зочин
2024-12-03 21:25
Өө ёстой, шууд шоронд шаах болсон авгай юмаа
Нэг л өдөр хууль үйлчилнэ
2024-12-03 19:11
Данхан толгойт хийгээд түүний үеэл ойр тойрныхон нэг л өдөр шорон шаана.Энэ вагай ч гэсэн хамт дээлээ нөмрөнө.Бүх зүйл цаг хугацаатай
keyboard_arrow_up