12-р сарын 30-наас 01-р сарын 3-ныг дуустал ЕБС-ийн ахлах ангийн сурагчид ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
2024 оны 11 сарын 27
Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх 12-р сарын 23-нд эхэлж, нэгдүгээр сарын 24-ны өдөр дуусах бол орон нутгийн сурагчдын хувьд 12-р сарын 23-нд эхэлж, нэгдүгээр сарын 17-ны өдөр дуусна.
1-2-р ангийнхан:
- Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал
3-5-р ангийнхан:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
6-9-р ангийнхан:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
10-12-р ангийнхан:
- Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.
Хичээлийн жилийн бүтцийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
660325
1 эможи
Mal
2024-11-27 20:33
muu
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс