ТАНИЛЦ: Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

2024 оны 11 сарын 15

Arslan.mn

2025 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт, хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙГ 69 ХҮНД ОЛГОНО

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2025-2026 оны хичээлийн жилд 220 хүнд тэтгэлэг олгоно. Үүнээс БНХАУ-д суралцаж байгаа болон үргэлжлүүлэн суралцах 151 хүн байгаа бөгөөд шинээр элсэн суралцах бакалаврын 12, магистрант, докторантын 57 буюу нийт 69 хүнд шинээр тэтгэлэг олгоно. Тэтгэлэг дараах байдлаар зохицуулагдана.

Нэг. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх, эрүүл байх;
  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
    Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;
    Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;
  • Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
    Өмнө нь хятад хэлээр Хятадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй. Харин Хятадаас олгосон эрдмийн зэргийн гэрчилгээг өргөдлийн материалд байршуулна.
  • Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)
  • Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, хасна.

Бүртгэл 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд Орост суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэг горилогч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Гадаад паспорт /дуусах хугацаа 2027 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байх/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар /ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660156
0 эможи

DR. ADITYA
2024-11-16 04:42
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
DR. ADITYA
2024-11-16 04:41
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь бөөрөө 780,000 доллараар зарах хүсэлтэй эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
keyboard_arrow_up