Г.Цэцэгсүрэн: ДХИС-аас хэрэгжүүлдэг ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ иргэдэд зориулсан ХӨТӨЛБӨРТ суралцахыг урьж байна

2024 оны 11 сарын 12

Arslan.mnДотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулиас дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн хөтөлбөрт элсэн суралцахыг санал болгож байна. Энэхүү хөтөлбөрийн талаар тус сургуулийн сургалтын арга зүйч, дэд хурандаа Г.Цэцэгсүрэнгээс тодрууллаа.

Таны амрыг эрье. Хилийн албаны сургуулиас хэрэгжүүлдэг Хил судлал-хилийн алба хөтөлбөрийн талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

Амрыг эрье. Манай энэхүү хөтөлбөр нь хилийн албаны мэргэжлийн хоёр жилийн өдрийн ангид эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү, мэдээлэл технологи, хүний эмч, хөдөө аж ахуй, мал зүйч, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр зэрэгтэй иргэдийг элсүүлдэг. Хилийн алба, цэргийн мэргэжлийн хичээлүүдийг судалж, төгсөөд Хил хамгаалах байгууллагын офицерын бүрэлдэхүүнд орж, шууд ажлын байраар хангагддаг гэдгээрээ онцлогтой. Насны хувьд дээрх мэргэжилээр төгссөн 26 хүртэлх настай иргэдийг элсүүлдгээрээ онцлогтой.

Мэргэжлийн дипломын голч оноо болон бусад тавигдах шаардлагуудын талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

Эдгээр шаардлагын хувьд их, дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломын голч дүн 2.6-аас дээш байх шаардлагатай. Мөн тавигдах шаардлагын хувьд элсэлтийн журамд заасан ерөнхий шаардлагууд байгаа. Өмнө нь ДХИС-ийн аль нэг хөтөлбөрт суралцаж сахилга, ёс зүйн зөрчлөөр сургалтаас хасагдаагүй бол бас давуу тал болно. Ээрэгтэй 165 см, эмэгтэй 163 см-ээс дээш өндөртэй, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлагад тэнцсэн, биеийн ил харагдах хэсэгт шивээс, сорвигүй байх гэсэн ерөнхий шаардлага тавигдаж байгаа.

Элсэн суралцсанаар элсэгчдэд ямар давуу талууд бий болж байна вэ?

Хилийн албаны сургуулийн хувьд захиалагч байгууллага болох Хил хамгаалах байгууллагын захиалгаар боловсон хүчнийг бэлтгэж, хүний нөөцийг бүрдүүлдэг. Бакалаврын боловсролтой иргэдийг элсүүлэн авч чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас төгсөөд 100 хувь ажлын байраар хангагдана. Түүнээс гадна:

 Сургуульд суралцах хугацаа төрийн албанд ажилласнаар тооцогдоно;

 Нийгмийн даатгал төлөгдөж, сонсогч цолны цалин олгогдоно;

 Сургалтын төлбөр, хувцасны зардлыг төр хариуцна;

 Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй, бакалаврын дипломоор элсэх;

 Төгсөөд дэслэгч /офицер/ цолтой, хил хамгаалах байгууллагын албан хаагчдын адил цалин, бусад хангамж, урамшууллыг эдлэх юм.

Нөгөө талаар хос мэргэжилтэй болж байгаа юм, хил хамгаалах байгууллагаас ажлын байраар хангахдаа мэдээж өмнөх мэргэжлийг харгалзаж төрийн албанд томилно. Жишээлбэл: Өмнө нь хөдөө аж ахуйн мэргэжлээр төгссөн бол тэр мэргэжлийн дагуу тухайн чиглэлийн албанд томилогдох жишээтэй байна.

Товчхондоо хэлбэл их, дээд сургууль төгсөөд ажлын байраар хангагдаагүй, мэргэжлийн дагуу ажиллах бололцоо бүрдээгүй иргэдэд ихээхэн боломж бий болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660092
0 эможи

keyboard_arrow_up