6 настай сурагчдыг ЗҮРХ, НҮД, ШҮДНИЙ эрт илрүүлгийн үзлэгт хамруулж байна
Монгол Улсын Засгийн газар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын бүртгэлийн сан бүрдүүлэх, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл хүнсний сонголтыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг цогцоор дэмжихийг зорьж байна.
Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6 настай суралцагчийг "Нүд, шүд, зүрх судас"-ны эрт илрүүлгийн үзлэгт эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хамруулж эхлээд байна.
Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль нь нэгдүгээр ангийн 6 бүлэг, 250 сурагчтай бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу сурагчдаа 3 өдөрт хуваан амны хөндий, зүрх судасны үзлэгийг эхлүүлсэн байна.
Хараа шалгах үзлэгийн сургалт Чингэлтэй, Баянгол дүүрэгт энэ 7 хоногт эхэлнэ.
Мөн бусад дүүргүүдэд сургуульд суурилсан эрт илрүүлгийн үзлэг үе шаттай эхэлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар eruulhuuhed.mn системд хараа шалгах үзлэгийн мэдээллээ ерөнхий боловсролын 34 сургууль оруулсан байна. Нийт 3191 сурагч харааны үзлэгт хамрагдсанаас 1133 сурагч буюу 35.5% харааны эрүүл мэндийн асуудалтай, нарийн мэргэжлийн эмчид илгээх шаардлагатай байна.