“Чингис хаан” музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүлжээ
“Чингис хаан” үндэсний музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүлжээ. Ингэснээр тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл:
-
Ажиллах өдөр: Даваа – Ням гараг
-
Амрах өдөр: Мягмар гараг
-
Ажиллах цаг: 09:00-17:00
-
Касс хаах цаг: 16:00
Ташрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей нь 17:00 цагт хаахыг анхаараарай. Мөн Музейн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ” гэж заасан байдаг.
ҮНЭ ТАРИФ:
-
Хүүхэд 0-16 нас /Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд/: Үнэгүй
-
Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
-
Оюутан /бакалавр түвшин/: 15000
-
Том хүн: 30000 төгрөг
-
Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/: 15000 төгрөг
-
Гадаадын иргэн: 30000 төгрөг
-
Гадаад хүүхэд: 15000 төгрөг
Эх сурвалж: "Чингис хаан" Үндэсний музей