О.Сийлэгмаа: 13 мянган иргэний 14.1 тэрбумын зээл төлөгдөөгүй байна

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.10.15/ болж, Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа "1993 оноос хойш БЗС-гаас олгогдсон 13 мянган иргэний 14.1 тэрбум зээл төлөгдөөгүй байна. Үндэсний аудитын газрын актад дурдагдсан зээлээс 2024 оны байдлаар хоёр тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Гадаадад суралцагч 1427 суралцагчийн 220 тэрбум төгрөгийн зээл байна.

Зээлийг барагдуулах асуудлаар Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Үндэсний аудитын газартай санал солилцоод ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659525
0 эможи

keyboard_arrow_up