Т.Ням-Очир: 160-180 тэрбумаар сургууль, цэцэрлэгийн “НҮХЭН ЖОРЛОН“-г шинэчилж дуусна

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Нүхэн жорлонг шинэчлэх ажилд одоогоор хэдэн сургууль хамрагдсан, хэдэн төгрөг зарцуулах  вэ?

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Осор: 2024 оны дөрөвдүгээр сард эхний ээлжид ашиглалтад оруулсан 296 орчин үеийн ариун цэврийн өрөөнд ашиглалтын нөхцөл байдлын судалгааг хийсэн. Ингэхэд 35 хувьд нь нэмэлт ажил хийх шаардлагатай байсан бол 35-д нь хөлдөлт үүссэн байсан.

Засгийн газрын тогтоол гарч нэмэлт 60 тэрбум төгрөгийн тогтоол баталсан. Энэ төслийг гүйцэтгэхэд 160-180 тэрбум төгрөг байхад бүрэн дуусна гэсэн тооцоолол гарсан. Цэцэрлэг, сургууль, дотуур байрнаас шалтгаалж нэг аруин цэврийн байгууламжийг 160-200 сая төгрөгөөр хийж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659514
0 эможи

keyboard_arrow_up