ШУТИС, ХААИС-ийн салбар сургуулийг Хөшигийн хөндий, Дархан руу нүүлгэнэ

2024 оны 10 сарын 14

Arslan.mn

Засгийн газраас 2025 оны төсвийн төсөлтэй хамт хэд, хэдэн хууль, тогтоолын төсөл өргөн барьсан. Үүний нэг нь Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл. Уг тогтоолын төсөлд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү, Хөдөө, аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийг Дархан руу нүүлгэн шилжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор заажээ.

Мөн хичээлийн байр, оюутны болон багш, ажиллагсдын байр зэргийг цогц байдлаар төлөвлөн сургуулийн хотхон хэлбэрээр байгуулахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, багш, ажиллагсдын  нийгмийн асуудал, холбогдох урсгал болон хөрөнгийн зардлыг шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659454
0 эможи

keyboard_arrow_up