“Ээжийн энтэй багш байгаарай”

2024 оны 10 сарын 07

Arslan.mn

“Аав нь охиндоо тасдаад өгөх хөрөнгө зоорь байхгүй. Миний охин багш болж амьдралаа авч яваарай” гэж захисан аавын үг Ч.Норовсамбуу “хууль” мэт үйлчилсэн гэмээр. Гэхдээ түүний түмэн олныг бичиг үсэг сурахад нь луужин больё гэдэг хүсэл мөрөөдөл тэртээ 1969 багш гэх алдарын эзэн болох анхны шангаа татжээ. “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” буландаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ахмад багш Ч.Норовсамбууг урилаа.

“БАЯНТЭС”-ИЙН ОХИН БАГШ БОЛСОН НЬ

Чимидийн Норовсамбуу Завхан аймгийн Баянтэс сумын унаган охин. Бүр Хужир багийн хүн. Айлын ууган охин тэрээр бага насаа Бужир багт хурга, ишиг эргүүлж өнгөрүүлжээ. Улаан хацартай, хоёр салаа гэзэгтэй, үг дуу цөөтэй, даруухан охин “Тавдугаар ангид орох жилээ Тосонцэнгэл суманд ирсэн юм, би. Тэнд дунд сургуулиа төгсөөд Архангайн Багшийн сургуульд элсэж, багш болсон юм шүү дээ” хэмээн ярьж суугаа Ч.Норовсамбуу өссөн нутагтаа багш болж ирснээс хойш өдгөөг хүртэл боловсролын салбараас холдоогүй л явна.

Аавын захиас охины мөрөөдөл огтлолцох тэр л мөчид багш болох аянаа эхлүүлсэн Ч.Норовсамбуу “Миний хүү одоо багш болоо. Багш гэдэг мэргэжил сайхан мэргэжил шүү. Хүүхдүүдэд хичээл зааж юм сургаж хүмүүжүүлнэ гэдэг хамгийн сайхан зүйл.

Аав нь хүүдээ таслаад өгөх хөрөнгө зоорь алга. Тиймээс охиныгоо мэргэжилтэй болгоод идэх хоолыг нь өвөрт нь хийлгээд өгье” гэж хэлсэн үг одоо ч санаанд нь тод байдаг тухай ярьж байв. Оюутны ширээнээс Булнай сумын бага сургуульд багшаар ажиллаж эхэлснээс хойш дунд, ахлах сургууль болон өргөжиж түмэн хүүхэд бужигнасан их өргөөнд амьдралынхаа 40 жилийг өнгөрүүлжээ. Түүний багшилж ирсэн сургууль нь өдгөө Тосонцэнгэл сумын хоёрдугаар арван жил. Тасралтгүй 40 жил багшилсан тэрээр 2009 онд гавъяаны амралтаа авчээ.

НУТГИЙН ЗАЛУУ ЦАНГИАГИЙН ЭХНЭР БОЛЖЭЭ

Arslan.mnШинэхэн багш бүсгүй нутгийн залуу Балбарын Цангиатай амьдралаа холбожээ. Өдгөө ач, зээ, зээнцэр гээд Цангиагийнх өнөр өтгөн гэр бүл болон өргөжсөн байна. Шинэхэн багш бүсгүй нутгийн залуу Балбарын Цангиатай амьдралаа холбожээ. Өдгөө ач, зээ, зээнцэр гээд Цангиагийнх өнөр өтгөн гэр бүл болон өргөжсөн байна. Хүүхэд байхдаа аавыгаа дагаад ээжийнхээ төрсөн нутгаар очдог байсан хэмээн Ц.Балхярваа ярив тэрээр “Аав минь тээврийн жолооч байсан юм. Цаг хатуу үед лам нартай уулзуулдаг байсныг би тод санадаг. Тэр үед аав минь миний зам мөрийг л засаж байж дээ гэж одоо боддог” гэж байв. Тэрээр түүний өвгөн аав Балбар Тариатын хүрээний том лам нарын нэг байсан тухай бидэнд ярив. 1980-аад оны үед түүний аав Б.Цангиа хүүхэд багачуудын толгой барьж өгөхөөс эхлээд өвчтэй зовлон зүдүүртэй хүнд тусладаг байсныг тэрээр дурслаа.

Төрсөн нутагтаа ажиллаж, амьдардаг залуу багш бүсгүйтэй танилцан гэр бүл болсноор дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоож. Хоёр хүү, хоёр охинтой Цангиагийн отгон хүү нэлээд хөдөлгөөнтэй, сэргэлэн байсныг нийтлэлийн баатар маань ярив.

“Ц.Балхярваа ах, эгч, дүүтэй, айлын дундах хүү. Хүү минь сахилгагүйтэж байсангүй. Харин их хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо хүү байлаа. Бусад нь тун даруухан. Ууган охин минь дүү нараа сайн харна. Гэрийнхээ ажлыг амжуулна” гээд тэр цаг үеийнхний жишгээр хүүхдүүд нь биеэ дааж гэр орны ажилд туслахаас гадна хичээл, сурлагадаа манайлагчид байжээ. Нийтлэлийн баатар маань “Хүү минь” гээд бусдын төлөө хэчнээн их гүйж, тусалж дэмжих бүхий л боломжоо эрэлхийлж байдаг Ц.Балхярваа хүүгээрээ бахархдаг тухайгаа нэлээд ярьж байв. “Бал, Бал” гээд л ярих юм. Таны “амины” хүү байх нь ээ гэхэд минь “Тийм ялгамж байхгүй ээ. Миний хүүхдүүд тэр ч бүү хэл ач, зээ, зээнцэр гээд өнөр өтгөн болсон үрсдээ бүгдэд нь л адилхан хайртай” гээд инээж байлаа. Ярилцлагын туршид байнга л нэр нь гарч байсан түүний хүү Ц.Балхярваа айлын отгон хүү. Гэхдээ дороо охин дүүтэй. “Том охин Долгоржав маань Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эм зүйчээр ажиллаж байгаа. Дараагийнх нь Балдорж. Онцгойд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Жолооч, механик мэргэжилтэй. Тэгээд Балхярваа, отгон охин Должин. Бага охин маань Тосонцэнгэл сумын татварын Улсын байцаагчаар ажиллаж байгаа” хэмээн хүүхдүүдээ танилцууллаа.

Arslan.mnХоёр хүү, хоёр охинтой Цангиагийн отгон хүү нэлээд хөдөлгөөнтэй, сэргэлэн байсныг нийтлэлийн баатар маань ярив. “Ц.Балхярваа ах, эгч, дүүтэй, айлын дундах хүү. Хүү минь сахилгагүйтэж байсангүй. Харин их хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо хүү байлаа. Бусад нь тун даруухан. Ууган охин минь дүү нараа сайн харна. Гэрийнхээ ажлыг амжуулна” гээд тэр цаг үеийнхний жишгээр хүүхдүүд нь биеэ дааж гэр орны ажилд туслахаас гадна хичээл, сурлагадаа манайлагчид байжээ.  Миний хань нэгдлийн жолооч байсан болохоор тээвэрт явна, отор эргэнэ, малчид нүүлгэнэ гээд гэрийн бараа ховор харна. “Бид хоёр чинь 4, 5 цаг гээд босно шүү дээ. Би цайгаа чаначихаад хоёулаа өглөөний цайгаа зэрэгцэж сууж уучихаад л ажилдаа гараад явна шүү дээ. Заримдаа хөгшнийхөө машиныг асааж өгнөө” гэхдээ хүүхдүүдийг нь Ш.Цэнд-Аюуш эмээ нь харж өгдөг байсан тухай ярив. Авга эмээтэйгээ хөрш айл болон амьдардаг байжээ.

ЭЭЖИЙН ХҮҮ “БАЛ”

Arslan.mn

Зүүн гар талаас нөхөр Б.Цангиа, бага хүү Ц.Балхярваагийн хамт.

Ээжийн хүү “Бал” цовоо, сэргэлэн атлаа сониуч хүү байж. Сургуульд ороогүй байхдаа ахыгаа дагаж бэлтгэл бүлэгт сурсан гэдэг. Ахынхаа өмнөөс гэрийн даалгавар хийчихнэ. “Миний хүү намар ахтайгаа хамт сургуульд сурахгүй шүү. Жаахан хүүхэд авдаггүй юм” гэж ойлгуулсаар байтал намар нь уйлаан, майлаан болж бөөн дуулиан дэгдсэнээр Бал хүү нэгдүгээр ангийн сурагч болжээ.

“Манай хашаанд аав, ах нарынх нь барьдаг тээврийн машин битүү л зогсоно. Тэрийг хардаг болохоор тэр үү, хаа таарсан газраа л “мааз” гээд дармалдаад биччидэг байлаа. Уг нь “зам” гэж л бичиж байгаа юм” гээд инээхэд нь хүүгээрээ бахархаж байгаа харц нүдэнд нь гэрэлтэнэ.

Онц сурлагатан “цул цагаан хүү” өрөмний өт шиг арвалзах ч өрөвч, тусч дэндүү сайн хүү байжээ. Нэг удаа гэртээ будаатай хоол идчихээд хажуу айлдаа ороод том аяга дүүрэн аарц уужээ. Гэдэс нь цэрийчихсэн хоёр хүү гэртээ орж иржээ. Төд удалгүй л Балхярваа “Гэдэс өвдөөд” гээд уйлаад эхэлж. Сандарсан ээж, аав хоёр гэрийнхээ хойморт хоёр хүүгээ барилдуулжээ. Хэсэг ноцолдож тоглосон хүүхдүүд гэдэс өвдсөнөө ч мартан жаал хөхрөлдсөн гэдэг.

Arslan.mn

Завхан аймгийн Баянтэс сум энэ онд 100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэв. Төрсөн нутгийнхаа 100 жилийн ойн баяр наадмын үеэр бага хүү Ц.Балхярваа, бага бэр З.Хүсэл нарын хамт.

Багын л хүнд тусархүү Норовсамбуугийн хүү одоо ч хүнийг ялгаж үздэггүй хүнд туслах гээд л гүйж явдаг аж. Ээжийн “Бал” хүү өдгөө эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Түүний эхнэрийг Хүсэл гэдэг. Нэг гудамны наана, цаана амьдардаг тэд ирээдүйд гэр бүл болж, дөрвөн хүүхдийн аав, ээж болно гэж төсөөлж байгаагүй хэмээн түүний эхнэр З.Хүсэл ярьж байв. Нийтлэлийн баатар Ч.Норовсамбуу отгон хүүгээ ахлах сургуулиа төгсөөд гэр бүлтэй болох сонголт хийснийг нь дэмжсэн гэдэг. Айлын өнгө гэрийн эзэгтэйгээс шалтгаалдаг. Хэдийгээр миний бэр төрийн албанд ажилладаг ч их ажлын хажуугаар гэр орон, үр хүүхэд, хань ижлээ тун чиг сайн авч явдаг ажилч хичээнгүй хүүхэд байгаа юм хэмээн хадам ээж нь тодорхойлов. Үүгээрээ хүүгийн сонголт зөв байсныг бас өөрийн нь дэмжлэг “бай”-гаа оносон гэдгийг даруухнаар хэлж байв. “Миний бэр хүүд минь түшиг тулгуур болж, ар талыг нь дааж, үр хүүхдүүдээ сайхан өсгөж, хүмүүжүүлсэн ажилсаг охин байгаа. Тийм болохоор бэрээрээ бахархдаг” хэмээн Ч.Норовсамбуу гуай хэллээ.

БАГЫН БАГШ Ч.НОРОВСАМБУУ

Ахмад багш Ч.Норовсамбуу "Нутгийнхаа 100 жилээр хүүхдүүдтэй хамт явж наадамлачихаад ирсэн. Хүний төрсөн нутаг, уул ус түшигтэй сайхан байдаг юм шүү, хүүхээ. Тийм болохоор нутаг усаа эргэж тойрч яваарай" хэмээн бидэнд захиж байлаа.  Бага ангийн багш тэрээр “Би ер нь хүүхдүүдийг аашилж загнахаасаа илүү аргыг олохыг хичээж, ээж шиг нь ханддаг байлаа. Хүүхэд ер нь зөөлөн одоо арга, эв дүйг нь олоод харьцвал хүүхэд ямар хөөрхөн байдаг гэж санана. Мэдээж чангалах, зандрах үе бий, бий” гэсээр бид хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцлаа. Бага ангийн хүүхэд гэдэг ээжийнхээ өврөөс гараад л ирж байгаа нялх хүүхдүүд л гэсэн үг. Тэгээд л тэдний ааш аяыг нь дагуулж, тааруулж ажиллана гэдэг их нарийн, чимхлүүр ажил аж. Хүүхдийг аашилж загнахаас илүү ухааруулж ойлгуулахыг хичээдэг Ч.Норовсамбуу багш хүүхдийн аргыг нэг л олчихвол тэд бусдыгаа манлайлж, түүчээлж бас хүний итгэл дааж сурдаг юм шүү хэмээн захиж байлаа.

Сургуульдаа, суманд бүр аймагтаа дээгүүр эрэмбэлэгдэх чансаатай хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлсэн түүний төрсөн хүүхдүүд сурлагатай, хүмүүжилтэй байжээ.

“Дааж авсан ангийн хүүхдүүд маань сурлага сайтай, би ч их хичээж ажилладаг байлаа. Хүүхдүүдийг хоцрогдолгүй сургая гэж бодоод уншиж, судлахаас эхлээд хүүхдийн сонирхол татах аргыг хайж эхэлнэ. Аргадуулж, эвлэж ойлгодог хүүхэд байхад аашилж, загнуулж учраа олдог хүүхэд ч бий” хэмээн ахмад багш Ч.Норовсамбуу ярив. Аль нь ч бай хүүхэд бие дааж, зөв дадалд суралцах нь ирээдүйн амьдарлынх нь зам мөрийг тодорхойлох алхам гэж боддог учраас сурган хүмүүжүүлэгчийн үүргээ сайтар биелүүлэхийн төлөө судалж, уншиж бас хүүхдүүдтэйгээ ярилцаж олон зүйлийг олж авснаа бидэнд хуучлав. “Ангид 40 хүүхэд байна гэж бодоход түүний цаана 80 эцэг, эх бий. Багш хүн зөвхөн хүүхэдтэй харьцдаггүй. Аав, ээж тэр ч бүү хэл ах эгчтэй нь ч харилцах, ярилцах хэрэг гарна” гэхэд нь асуудалд чин сэтгэлээ хандаж, ажлыг ягштал хийж сурна гэдэг хүний амьдралын хамгийн нандин бас эрхэм үе юм байна гэх бодол зурсхийсэн юм. Хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байх хэрэгтэй гэж суугаа нийтлэлийн баатар маань үр ач нараа тойруулан өнөр өтгөн сайхан амьдарч сууна.

Хөгшин бид хоёр ч завгүй гүйсээр залуу насыг барж гэж санадаг. Гэхдээ харамсаж халаглаж байсангүй. Завгүй, улсын төлөө ажиллажээ гэж гомдоллож байсангүй. Энэ амьдралдаа хийсэн бүтээсэн, бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж амьдарсан болохоор үр хүүхдүүд минь сайн сайхан явна гэж боддог тухайгаа бидэнд хэлэв.

“Олны дэмээр, хийж бүтээснийхээ шимийг хүртэж амьдрана гэдэг энэ байх даа хүүхээ” гэх зуураа хүүхдүүд минь их л ажилтай өссөн дөө. Ямартаа л ажлаа тарж ирээд гэрээ цэвэрлээд, шалаа угаагаад гүйчихдэг ууган охиндоо аав нь “Энэ шалыг өдөр бүр угааж яахав, миний охин” гэсэн юм билээ. Гэтэл Долгоржав маань “Та угааж байгаа биш, би угааж байгаа юм чинь яах вэ дээ” гээд зүлгээд байсан гэдэг. Хоёр хүү нь гарын булчингаа хөгжүүлэхдээ гэрийн ажилд идэвхийлэн суралцаж, оролцож байсныг Ч.Норовсамбуу бидэнд сонин болгож ярьж байлаа. Хорвоогийн шар нарны туяа Монголын хөх тэнгэрийн дор Б.Цангиагийнх гэх айл аз жаргалаар дүүрэн амьдарчээ. Нийтлэлийн баатар Ч.Норовсамбуу гуайн хэлсэн “Ээжийн энтэй багш байгаарай” гэж залуу багш нартаа захьсаныг нь уламжлан нийтлэлээ өндөрлөе.

 

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659326
1 эможи

Z.OyunErdene
2024-10-07 23:39
Bagshdaa eruul enhiig husie
keyboard_arrow_up