Хэнтий аймгийн Тэмүүжин ЕБС сурагчдын хувцас солих өрөөг тохижуулжээ

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд зарласан “Асуудлаас шийдэлд”  уралдаанд аймгийн “Тэмүүжин” ЕБС хамт олноороо оролцжээ. Тэд сурагчдынхаа хамгийн тулгамдсан гэж үзсэн спорт танхимын хувцас солих өрөөг байгуулсан байна.

Сургуулийн багш, ажиллагсад зуны амралтаараа төсвөө тал бүрээс бүрдүүлж, хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн спорт танхимын жижиг хоёр өрөөг нэгтгэн тохижуулжээ. Өрөөний ханыг буулгаж, агааржуулалт тавиад тааз, хана, шалыг хүүхдэд ээлтэй, өнгөлөг дулаан тохитой байхаар тохижуулсан байна.

Хүүхдүүд нэг зэрэг хувцсаа солих тул хана, хөшгөөр тусгаарласан тасалгаатай, тасалгаа болгон толь, зөөлөн сандал, хөшигтэй. Мөн хөл угаах, бие засах болон цэвэр усны өрөө, хувцасны 48 шүүгээ гээд биеийн тамирын хичээл, тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд тухтай байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тэд төсвөөс нэг ч төгрөг авалгүй, өөрсдийн санаачилгаар шийдэж чаджээ.   

“Тэмүүжин” ЕБС-ийн захирал М.Золзаяа “Биеийн тамирын хичээл, секц дугуйлан гээд спорт танхимд өдөрт дунджаар 14 хичээл ордог. Нэг ээлжид 35 хүүхдүүд хичээллэдэг гэхээр 500-аад хүүхэд өдөр бүр энэ өрөөнд хувцсаа сольж байна. Сургуулийн хүүхдүүдийн нэн хэрэгтэй гэж тодорхойлсон хувцас солих өрөөний асуудлыг шийдэхэд сургуулийн эрэгтэй багш нар идэвхтэй оролцсон. Хүүхдүүд айдасгүйгээр амар тайван хувцсаа солих боломжийг бүрдүүллээ. Сурагчид их баяртай байна. Бүх багш, ажилтан сэтгэлээрээ хамтран ажилласан.

Ер нь ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамир, уралдаан тэмцээний үеэр хувцас солих тохитой орчин шаардагддаг. Тиймээс бидний туршлагаас санаа аваасай, дэлгэрүүлээсэй гэж хүсч байна. Зорилгоо амжилттай биелүүлсэн нийт багш  ажилтнууддаа талархлаа илэрхийлье.” гэлээ.

Дээрх санаачилгаараа  Хэнтий аймгийн “Тэмүүжин” ЕБС “Асуудлаа шийдэж чадсан шилдэг төрийн байгууллага” шагналыг авсан байна.   

Сургууль гэхээр ногоон хана, хоосон коридор, зөвхөн хичээлийн танхимуудтай байдаг гэсэн  тогтсон ойлголтыг 2000 гаруй хүүхэдтэй тус сургууль халжээ. Сул зай, хонгилын талбайг ашиглан кофешоп, орчин үеийн амрах өрөө шиг тохижуулсан нь хүүхдүүдийн сонирхол талархлыг хүлээжээ. Мөн шинэ хичээлийн жилд сургуулийнхаа бие засах бүх өрөөнд бидэ суултуур суурилуулсан.      

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн жишиг 30 сургуулийн нэг тус сургууль асуудлаа шийдвэрлэхдээ хамтаараа хэлэлцэн эрэмбэлж, бүгд оролцдог байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659306
1 эможи

Зочин
2024-10-06 00:10
tosviin mongiig sain shaajee, danhan tolgoit
keyboard_arrow_up