Дэлхийн ур чадварын уралдаанд амжилттай оролцсон багш, суралцагчид эх орондоо ирлээ

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Дэлхийн ур чадварын уралдаан буюу "WorldSkills Lyon 2024"-т  Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон багш, суралцагчид өнөөдөр эх орондоо ирлээ. 

Мэргэжлийн боловсролын салбарын олимп гэгддэг тус уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөв. Харин Монгол Улсаас долоон суралцагч экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорьсон. 

Тэднээс хоёр суралцагч 700 онооны босго давж, шагналт байрт шалгарсан юм. Бусад оролцогч ч 700 оноотой маш ойр гүйцэтгэлтэй байжээ. Тодруулбал,

  • Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Өмнөговь политехник коллежийн суралцагч Б.Чухал 704 оноо (Medallion for Excellence), эксперт багш Ц.Хашмөрөн
  • CNC Токарь мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо (Medallion for Excellence), эксперт багш Г.Оюунбат 
  • Тогооч мэргэжлийн төрөлд Техник технологийн политехник коллежийн суралцагч Г.Азбаяр 696 оноо, эксперт багш С.Цэнд-Аюуш
  • Сантехник мэргэжлийн төрөлд Барилгын политехникийн коллежийн суралцагч Ш.Мөнгөншагай 690 оноо, эксперт багш С.Батаа, орчуулагч Г.Чанцалдулам
  • Мужаан мэргэжлийн төрөлд Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн суралцагч Н.Буд 688 оноо, эксперт багш Б.Анхбаяр, орчуулагч C.Цэнд-Аюуш
  • Өрөг угсралт мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч Ш.Өсөхбаяр 685 оноо, эксперт багш Л.Эрдэнэчулуун, орчуулагч Т.Бэхбат
  • Цахилгаан мэргэжлийн төрөлд Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Б.Хишигт 684 оноо, эксперт багш Ж.Уранцэцэг, орчуулагч Т.Энхгал

Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Б.Чухал "BEST OF NATION" шагналын эзэн болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659008
0 эможи

keyboard_arrow_up