Ази тивийн аваргаар нийслэлийн 250-р цэцэрлэг тодорлоо

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооноос “Жимнаестрада-2024” соёл, спортын наадам 2024 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

“Жимнаестрада-2024” соёл, спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн Э.Батнавч эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагч нар амжилттай оролцож  “Шилдэг үзүүлбэртэй баг хамт олон” цом цэцэрлэгийн насны ангилалд тэргүүн байрт шалгарч, алтан медалийн эзэд боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658941
1 эможи

keyboard_arrow_up