П.Наранбаяр: 84,660 хүүхдийн эцэг, эхээс 1000 төгрөг хурааж авна

2024 оны 9 сарын 11

Arslan.mn

Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газар хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Эхний ээлжинд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж буй 135 мянган хүүхдэд хамаарна.  Ингэснээр өнөөдөр 60 хувийн илчлэгтэй хоол идэж байгаа хүүхдийн илчлэг 80 хувь болно. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн төсөв 3000 төгрөг байсан бол 4000 болно.
  
Ингэснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс, 25 хувийг эцэг, эх хариуцах болов. Нийгмийн халамжийн тухай хуульд заасан боловсролын дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ. 

2024-2025 оны хичээлийн жилд улсын төсвөөс нэг хүүхдийн 3000 төгрөг, нийт 131.8 тэрбум төгрөг санхүүжүүлж байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд шаардагдах хоолны зардлын 58 хувийг хоолны түүхий эд, 42 хувь нь тогоочийн цалингийн зардал, дулаан цахилгаан, гал тоооны тогооны тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагддаг. 

Цэцэрлэгийн 135 мянган хүүхдийн 62 хувь буюу 84660 хүүхдийн эцэг, эхээс 1000 төгрөг хурааж авна. 38 хувь буюу 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна. Үүнд:

  • Хагас болон бүтэн өнчин хүүхэд
  • 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд
  • Цэцэрлэгийн насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн гурав дахь хүүхдээс эхлэн 1000 төгрөгөөс чөлөөлнө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658832
1 эможи

Зочин
2024-09-11 20:54
Энхамгалан пиаздаак семинах хийх нэрийдлээр ганц өдөрт 600 сая төгрөг цусалжээ. Чиний өмнөх сайд байсан хулгайч дээрх хөрөнгө мөнгнийхөө 50 хувийг хувьдаа, 30 хувийг морин толгойт данх пяздаад 10 ийг нь цүнх барьдаг бөгс дологчдодоо зарцуулжээ
keyboard_arrow_up